• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    138   |  
0

"Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч Б.Болдсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрээр өчигдрийн үйл явдлын улмаас олон нийтийг цочроож, айдаст автуулсандаа уучлалт гуйлаа. 

"Өчигдөр Сонгдо эмнэлэгт эмчлүүлж буй хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар оношлоход шинжилгээний хариу эерэг гарсан. Дараа нь PCR-аар шинжлэхэд коронавирус илээргүй. Иймд олон нийтийг цочроож, айдаст автуулсандаа уучлалт гуйж байна.

Сэхээнд хэвтэж байгаа 88 настай иргэн нь амьсгалын дутагдалтай, хавдартай хүн учраас дархлаа нь муудсан байсан. Хоёр удаа түргэвчилсэн оношлуураар оношлоход хариу нь эерэг гарсан ч PCR-аар сөрөг гарсан. 02:00 цагт ХӨСҮТ-ээс бидэнд сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээлсэн.

Сонгдо эмнэлэгт коронавирусийн халдвартай хүн байхгүй учраас эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ