• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    123   |  
0
 

МХЕГ-аас "Монос" космeтик, “Нахиа” импексийн хариу тайлбар худал болохыг мэдэгдлээ. Тус газраас дараах мэдэгдлийг хийсэн юм. 

Нэгдүгээрт, МХЕГ-ын мэдэгдсэнээр гар халдваргүйжүүлэх бэлдмэл нь Монгол Улсын MNS 6159-2010 стандартын дагуу хийгдэх ёстой. Энэ стандартын дагуу 96 хувийн хатуулагтай спиртээр хийгдэх ёстой байдаг аж.  

Уг хүнсний спирт нь альфа, тансаг, онцгой, дээд гэсэн дөрвөн ангилалтай. Харин гар халдваргүйжүүлэх бэлдмэл нь “тансаг” зэрэглэлийн спиртээр хийгдэхээр заажээ. Гэтэл дээрх компаниудын мэдэгдсэн 3-р зэргийн этилийн спирт" гэсэн нэр томьёог хэрэглэдэггүй болохыг МХЕГ-аас мэдээлсэн юм. 

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Монгол Улсад 2010 онд батлагдсан гар халдваргүйжүүлэх бэлдмэлийн стандартын дагуу энэ бүтээгдэхүүнүүд хийгдэх ёстой. Уг стандартад зааснаар гар халдваргүйжүүлэгч нь 96 хувийн хатуулагтай, тансаг зэрэглэлийн хүнсний этилийн спирт байх ёстой байдаг” хэмээн хэлсэн юм. 

Хоёрдугаарт, тухайн компаниуд Эрүүл мэндийн тухай хуулийн Ахуйн шавж устгах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг мөн мэдээлсэн юм. 

“Нахиа импекс” болон “Монос” ХХК нь "Спирт Бал Бурам" компаниас түүхий эдээ авч ашигладаг бөгөөд хуваарийн дагуу техникийн спирт авдаг болох нь нотлогдсон. Техникийн спирт нь халдваргүйжүүлэх нөлөөлөл үзүүлдэг.  Бусад улс оронд техникийн спиртийг гар ариутгахад хэрэглэдэг ч Монгол улсын стандарт, шаардлагад нийцэхгүй байна.  Техникийн спиртийг ууж хэрэглэхэд хүний эрүүл мэндэд хортой. Харин тодорхой батлагдсан стандартын дагуу бүтээгдэхүүн хийгээд хэрэглэхэд хортой нөлөөгүй. 

Мэргэжлийн хяналтын газраас 310 мл савлагаатай 1,296 ширхэг, 50 мл савлагаатай 3,360 ширхэг “Санитас” нэртэй халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүнийг лацдаж битүүмжилсэн. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, лабораторид шинжлүүлэхээр өгсөн аж.

Өчигдөр буюу мягмар гарагт Улсын онцгой комиссын шуурхай штабаас дээрх хоёр компанийг  Монгол Улсын стандартад нийцээгүй спиртээр гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэж байгааг мэдэгдсэн. 

Тэгвэл маргаан дагуулсан уг асуудалд “Монос”группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар дараах тайлбарыг өгсөн юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ