• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0
 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Монгол улсад коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн ХӨСҮТ-д 84 хүнд шинжилгээнээс халдвар илрээгүй. ОХУ-аас ирээд "Амар зочид буудал"-д тусгаарлагдсан 11 хүний нэгээс коронавирусийн халдвар илэрлээ. Ийнхүү манай улсад коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ" гэв. 

Мөн тэрээр "Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй учраас коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг хэмээн онцоллоо. 

213 орны 2 сая хүн коронавирусийн халдвар авлаа

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 213 оронд халдвар тархаж, 2 сая хүн халдвар авч, хагас сая хүн эдгэрлээ. ОХУ-д халдвар хурдацтай тархаж байна. Тус улсын хувьд 18-45 насны хүмүүс халдвар авах нь ихэсч байна. 

Манай улсад ажиглалтад 1669 хүн байна. Тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Мөн БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнээ татаж авахыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа" гэв. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Япон улсад халдварын тохиолдол 8700 давсан бөгөөд 1546 хүн эдгэрчээ. Тус услын Ерөнхий сайд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг үйлдвэрлэх талаар ярилцж байгаа аж. Португал улсад хөл хориог тавдугаар сарын 1-н хүртэл сунгалаа" гэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ