• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

УИХ-ын чуулганаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Улмаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Тогтоолын төсөлд төмс, хүнсний ногооны импортын татварыг 30 хувь болгож, үр тариа, үрийн татварыг тэглэхээр тусгасан билээ. Тодруулбал:

  • Хүнсний ногоо, зарим ургамлын булцуу "20 хүртэл" гэснийг "30 хүртэл" 
  • Төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүр "20 хүртэл" гэснийг тус бүр "30 хүртэл" гэж өөрчлөх
  • Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг "0" болгох
  • Тогтоолын 2 дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 8 сарын 1-ний дотор батлахыг Засгийн газарт даалгахаар тусгасан бөгөөд тогтоолын төслийг 2020 оны 8 сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Улсын хэмжээнд 2019 онд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 94.6 мянган тонн ургац хураан авч хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна.

Одоо байгаа техникийн хүчин чадлыг нийт ажлын хэмжээнд тооцож үзэхэд хүнсний ногооны механикжуулалтын дундаж төвшин 40.0 хувьтай байна. 

Хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гараар гүйцэтгэж, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх тал дээр бусад улсуудаас харьцангуй хоцрогджээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ