• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
 
 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д хийсэн 373  хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Сувилалд ажиглалтад байсан 164 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй тул гэрийн тусгаарлалтад гаргасан. Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн 58 иргэнээс нэг хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлан, шинжилгээ хийж байна" гэв. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн байдлаар 213 орны 2 сая 182 мянган хүн халдвар авчээ. Мөн Баян-Өлгий аймагт хиллэдэг ОХУ-ын Алтай мужид мөн халдвар бүртгэгдсэн байна. Манай орны хувьд 1642 хүн ажиглалтад байна" гэв.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивд хөл хориог дахин сунгаж байгаа олон орон байна. Турк улсад халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад 74 мянга гаруй хүн халдвар авчээ. Япон улсын загсийн газраас үндэсний хэмжээнд онц байдал зарласан" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ