• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

УИХ-ын чуулганаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ-ын чуулганаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдээс 35 нь дэмжиж үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоол батлагдсан юм.

Тэрбээр  албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 14-ний өдөр УИХ-ын даргад өгсөн. 

Хүсэлтэд “Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг томилох боломж олгох үүднээс болон эрүүл мэндийн шалтгаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйг хүлээн авна уу”  хэмээн хүсжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ