• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    122   |  
0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн барилаа.

Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа аж. 

Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй. Төсөлд:

  • Хуулийн үйлчлэл болон коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчим, хамрах хүрээ, нэр томьёог тодорхойлох
  • Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг
  • Төрийн байгууллагынх аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх зэргийг тусгажээ.

Хуулийн төслийг баталснаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн орчин бүрдэнэ.

Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш тусгаарлан ажиглах байруудад 1669 хүнийг авч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны байдлаар гадаад улс орноос 31 тохиолдол эөөвөрлөгдөн орж ирсэн.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ