• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0
 

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалт зүүж хэвшүүлэхийн тулд нийтийн тээврийн автобусандуудад тогтмол шалгалт хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ.

Мөн эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж зорчихыг иргэдэд анхаарууллаа.

Амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллажээ.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох, хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна.  

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах ажилтнууд хуваарийн дагуу өглөөний эх авалт, оройн буултаар үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг баазууд дээр тогтмол шалгалт хийж байгаа аж. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

TAGS





Холбоотой санал болгох мэдээ