• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    76   |  
0
 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү монгол улсад коронавирусийн 33 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. 

Тэрээр "Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. ХӨСҮТ-ийн 2 лабориториар 76 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний нэгэнд коронавирусийн халдвар илэрлээ. Халдвар илэрсэн хүн ОХУ-аас ирсэн оюутан. ХӨСҮТ-ийн эмч нар 21 аймагт хуваарилагдан халдвар хамгааллын дэглэмийн талаар хичээл зааж байна" гэв. 

Гадаад улсад байгаа манай улсын 13 иргэнээс халдвар илэрсэн

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ажиглалтад байгаа хавдартай 8 хүн болон түүврийн аргаар сонгосон 35 иргэнд коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Одоогийн байдлаар гадаад улсад байгаа 13 монгол иргэн коронавирусийн халдвар авсан. Тэднээс гэрийн тусгаарлалтад гарсан 5, бүрэн эдгэрсэн 5 хүн байгаа" гэв.

ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "Уханьд 26 мянган халдвар бүртгэгдсэний 60 хувь нь шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэртэй байсан. Эмнэлгийн байгууллага халдвар тараах орчин болж байна" гэв.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивийн зарим улсуудад 1, 2 дугаар сартай харьцуулахад халдварын тохиолдол бага багаар буурсаар байна. Сүүлийн нэг долоо хоногт ОХУ болон Беларуст халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ням гарагийн шинэ мэдээллээр Сингапурт 566 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНСУ-д 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгджээ" гэв.    

TAGS





Холбоотой санал болгох мэдээ