• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0
 

Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр "Энэ сарын сүүлээр гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулна. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой хүүхдийн эмнэлгийг тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. 

Өнгөрсөн долоо хоногт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэхээр ажилласан. Фитнесс, саун гэх мэт олон нийтийн газруудыг халдваргүйжүүлэлт, хоорондын зай барих ажлыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулах захирамж гаргасан.

Иргэдийн хувьд зураг төслийн шаардлага хангаагүй барилгыг улсын комиссоос хүлээж авдаг гэсэн гомдол их ирсэн. Тиймээс оролцогч талуудыг ил тод мэдээлж ажиллана. 

Зарим аж ахуй нэгжүүд буюу фитнесс, саун, амралтын газруудын үйл ажиллагааг нээсэн. Бид сургалтын төвүүдийн үйл ажиллагааг дангаараа шийдэх эрхгүй. Тиймээс халдваргүйжүүлэлт, ариутгалын шаардлага хангасан цөөн хүнтэй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар салбарын сайдтай нь ярилцана" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ