• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

Улсын Онцгой комисс 18 дахь шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа.

Европын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн 21:00 цагаас эхлэн Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан хотоос орох, гарах бүх хөдөлгөөнийг хаалаа.

Үүнд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээвэр, суудлын галт тэрэгний хэрэгслийн хөдөлгөөн багтах бөгөөд дээрх гарцийг дөрөвдүгээр сарын 25-ны өглөөний 06.00 цагт нээх юм байна.

Энэ асуудалтай холбоотой нарийвчилсан журам, шийдвэр гаргахыг аймгийн болон нийслэлийн онцгой комисст үүрэг болголоо.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ