• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    102   |  
0
 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулж байна. Энэ удаагийн парламентийн сонгуульд Монгол Ардын нам 81.6 хувийн санал авч, 62 суудалтайгаар  үнэмлэхүй ялалт байгуулсан бол, Ардчилсан нам 14.5 хувийн саналтайгаар 11 суудал авч сөрөг хүчин боллоо. Харин энэ удаад ганц бие даагч парламентад суудал авсан нь Орхон аймагт бие даан нэр дэвшигч Н.Алтанхуяг байлаа.

Энэ удаагийн сонгуулийн үеэр цаг агаарын хүнд нөхцөлд явагдаж, машин техник, шатаж гацсан асуудал гарсан юм. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Мөрөн сумд санал авах байр үерт автсан бол Увс аймгийн санал авах гурван байр, Сэлэнгэ аймгийн хоёр байранд аянга бууснаас үүдэн санал хураах төхөөрөмж шатсан байна. СЕХ-ны мэдээлэл технологийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч засварласан тул 2070 санал авах байрнаас дүн мэдээ шууд ирсэн юм. 

Энэ жилийн хувьд сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 хүн бүртгэлтэй байгаа бөгөөд үнээс сонгуулийн тухай хуулийн 20.7 зааснаар “Түр хасав” тэмдэглэгээтэй 130,747 сонгогч байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. 

Өнөөдөр СЕХ урьдчилсан дүнг хэлэлцэх бөгөөд сонгогдсон гишүүдийг танилцуулах, сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох асуудлыг хуралдаж, шийднэ.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ