• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    132   |  
0

2020 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт АН-аас Дундговь аймагт нэр дэвшиж буй Б.Наранхүү гишүүний АТГ-т хүргүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.

Түүний жилийн орлого 32 сая төгрөг юм. Харин гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 70 сая төгрөг бөгөөд нийт 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг нийтийн орон сууцтай аж.  

Мөн 1 тэрбум 252 сая төгрөгөөр үнэлэгдэх Rollsroyce, Phantom- 3, Toyota Land Cruiser 200 3 ширхэг авто машинтай ба 4 тэрбум 950 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 330 ширхэг адуутай. 

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 4 тэрбум 800 сая төгрөгийн хадгаламжтай төдийгүй 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 

 Түүнчлэн:

  • Инвэкс ХХК,
  • Дүнжингарав ХХК, 
  • Монголын Уул уурхайн корпораци ХХК, 
  • Мон-Уран ХХК, 
  • Дүнжингарав Констракшн ХХК, 
  • Инвэкс жювелри ХХК, 
  • Инвэкс мэншоп ХХК, 
  • Инвэкс Хоум ХХК, 
  • Инвэкс спортс ХХК, 
  • Инвэкс Кантийн ХХК, 
  • Инвэкс Шүүз ХХК, 
  • Инвэкс Сервис ХХК, 
  • Инвэкс Лэдишоп ХХК, 
  • Инвэкс Бэйбишоп ХХК, 
  • Хүлэрхэрд ХХК, 
  • Дүнжингарав тээвэр ХХК, 
  • Дүнжингарав роуд ХХК, 
  • Дүнжингарав секьюрити ХХК, 
  • Монголмедиа консорциум ХХК, 
  • Оргил энд Капитал партнерс ХХК, 
  • Дүнжингарав трейд ХХК, 
  • Шинэ зуун айл трейд ХХК, 
  • Инвэкскоммодитис ХХК,
  • Шинэ зуун айл зах ХХК гэх зэрэг нийт 23 компаний хувь эзэмшдэг хэмээн ХОМ-ээ АТГ-д мэдүүлсэн байна.

Тэрээр 397 сая төгрөгийн авлагатай юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ