A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 116 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 116 | |
|
Бөмбөлгөн хана үүсгэж усан дотор амьдардаг загас жараахай болон завины хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хуванцар хог хаягдлыг түүж авах шинэ технологи бүтээжээ. Нидерландын Ijssel гол дээр хийгдсэн анхны туршилтаар хог хаягдлын 86 хувийг цааш урсахаас зогсоосон байна.
Одоогийн байдлаар тус гарааны компани Амстердам хотын захиргаа болон бүс нутгийн усны газартай хамтран уг технологийг ашиглан гурван жилийн туршилт явуулахаар болжээ.
Жил бүр хамгийн багадаа найман сая тонн хуванцар далайд хаягддаг. Энэ нь минут бүрт нэг хогны машин дүүрэн хог хаягдсантай дүйнэ. Эдгээр хуванцрын ихэнх нь далайд цутгадаг голоор дамждаг. Амстердам хот л гэхэд жил бүр зөвхөн гол болон суваг дээрээсээ 42 мянган килограмм хог хаягдал тэр дундаа хуванцрыг тусгай завиар түүдэг аж. Бөмбөлгөн хаалт нь завиар түүх боломжгүй усны гүнд байгаа мөн хэт жижиг хог хаягдлыг цуглуулах боломжтой гэж үзэж байна.
Бөмбөлгөн хаалт хэрхэн ажилладаг вэ?
Энэ хаалт нь суваг эсвэл голын ёроолд суулгасан нүхтэй хоолой юм. Компрессоруудын тусламжтайгаар агаарыг нүхээр шахаж, бөмбөлөг үүсгэх ба бөмбөлгүүд дээшлэхдээ хог хаягдлыг зөөж гадаргуу дээр гаргах юм. Хоолойг диагнолдуулан байрлуулж, урсгалын тусламжтайгаар хог хаягдлыг голын нэг талд цуглуулна. Дараа нь хөвөгч тавцангаар хогийг хамж, зайлуулах юм.
Энэ арга нь бөмбөлгөн хөшиг үүсгэж усанд асгарсан газрын тос цуглуулах, усан доорх дуу чимээг багасгах зэрэг одоо ашиглагдаж буй технологид суурилжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|