A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 97 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 97 | |
|
Дэлхийн хүн төрөлхтөн 2020 онд хэрэглэх байгалийн нөөцөө эхний 8 сард дуусгасан. 1ш даавуун цамц үйлдвэрлэхэд 2,700 л ус ашигладаг. 2 тэрбум хүн өлсгөлөн эсхүл шим тэжээлийн дутагдалтай, мөн төдий тооны хүн жингийн илүүдэлтэй байна. Бидний худалдан авсан зүйлсийн 99 хувь нь 6 сарын дотор хаягдал болдог хэмээн өнөөдрийн форумд оролцсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилтан онцолж байв.
“Тогтвортой хөгжлийн боловсролын түншлэл, хамтын ажиллагаа” олон улсын виртуал чуулган 4 дэх өдрөө байгаль орчин, эко хэрэглээ буюу “Өсвөр үеийнхний дуу хоолой-Байгаль орчны сурвалжлагч” хүүхэд, залуучуудын хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол орны 21 аймаг, бүх сумдын багш сурган хүмүүжүүлэгчид, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл, ХБНГУ, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг дэлхийн улс орон өнцөг бүулан бүрээс шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ орууллаа.
Бүх түвшний сургалтын байгууллагын мэргэжилтнүүд практик хичээлийн туршлагаа хуваалцаж, орон нутгийн болон төвийн сурагч, оюутан залуус сайн туршлага, дадлаасаа танилцуулж, хэнийг ч орхихгүй хөгжих дэлхийн чиг хандлага, соёлд бусдыг уриалав.
Энэхүү олон улсын чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролыг томъёолох, эрчимжүүлэхэд салбар хоорондын уялдааг нягтруулж, салбар бүрийн тулгамдсан асуудал, бодит байдлыг нээлттэй хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг, форум тус бүрт санал, зөвлөмж гаргаж байснаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн боловсрол нь зөвхөн багш, сургалтын байгууллагын үүрэг биш гэдгийг, хэвшмэл хандлага, хуучирсан арга барил нь хөгжлийн тээг саад болоод зогсохгүй дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж, агаар, орчны бохирдол, хямралыг авчирч, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгааг, төр засгийн бодлого, шийдвэр нь тогтвортой хөгжлийн зорилттой нийцэх ёстойг, амьдрах ухаанд түшиглэн сургалтын хөтөлбөрөө өөрчлөх, багшлах боловсон хүчинг шинэ түвшинд бэлтгэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг, хэнээс ч биш, зөвхөн өөрөөсөө эхлэн зөв хэрэглээг хэвшүүлэхийг, гэрэл, цахилгаан, усны хайр гамгүй хэрэглээ эргээд өөрт чинь, дэлхий нийтэд өвчин, зовлон болж ирж байгааг таниулсан өргөн хүрээтэй үйл байлаа. Тогтвортой хөгжлийн 17 зорилт нь 2030 он хүртэл буюу 9 жилийн дотор амжуулах тулгамдсан зүйл бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралтай тул энэ удаагийн чуулганы сэдэв ч өргөн хүрээг хамрав.
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд хүрсэн ололт амжилт, энэ удаагийн виртуал арга хэмжээний туршлагыг 2021 оны 5 дугаар сарын 16-нд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн Олон Улсын чуулганы үеэр Швейцарын Холбооны Улсаас дэлхийн нийтэд танилцуулах юм.
Асуудлыг одоо шийдвэрлэх нь ирээдүйд шийдвэрлэхээс 5-10 дахин хямд тусна
Т.Төрбадрах (БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн):- Дэлхийн хүн төрөлхтөн 2020 онд хэрэглэх байгалийн нөөцөө эхний 8 сард л хэрэглээд дуусчихсан. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт Монгол оронд ч нөлөөлж байна. Дэлхийн дундажаас 3 дахин их. Амьдрах орчны доройтол, нөөц баялгийн үр ашиггүй хэрэглээ ихэссэн. Энэ нь манай улсын эдийн засаг байгалиас буюу нэг салбараас хараат маягийн, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг, ядуурлын түвшин өндөр, техник, технологи хоцрогдолтой, үр ашиггүй хэрэглээ их, орчны бохирдол, доройтлоос шалтгаалж байна.
Асуудлыг одоо шийдвэрлэх нь ирээдүйд шийдвэрлэхээс 5-10 дахин хямд гэдгийг санаж, яг одоо л арга хэмжээ авах цаг иржээ. Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO:14000 багц стандартад суурилсан Олон Улсын Эко сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрт нийт 432 сургууль, цэцэрлэг хамрагдаад байна. Ерөнхий боловсролын ахлах ангийн бүх сурагч байгаль хамгаалах анхан шатны мэдэгдэхүүнтэй хамгаалагчид болно. Айл бүрт нэг байгаль хамгаалагч-эко хэрэглэгчтэй болгохыг зорьж байна. Одоогоор 543 сургуулийн 63,000 гаруй сурагч хамрагдсан. 2030 он гэхэд “Ногоон паспорт” аяны хүрээнд Монгол Улс 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргасан.
Хотноосоо гарч сэтгэе
А.Одонтуяа (НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч):- Өөрчлөлт биднээс эхэлнэ. Бид ганцаараа биш. Хотноосоо гарч сэтгэе. Өнөөдөр залуучуудад тулгамдаж буй асуудлууд нь тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, ажилгүйдэл, тэгш бус боловсрол, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлт, ялгаварлан гадуурхалт, улс төрийн оролцоо юм. Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн секторууд болон төрийн байгууллагууд нэг үнэ цэнэтэй, нэг зорилготойгоор хамтарч ажиллаж байж тогвортой хөгжлийн зорилтуудад хүрч чадна.
Шалгарсан бүтээлийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн “Байгаль орчны залуу сурвалжлагч” олон улсын уралдаанд оролцуулна
Д.Шижирболд (БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Судалгаа, мэдээлэл сургалтын албаны дарга):- “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт нэгдсэн арга хэмжээг угтан БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, “Тогтвортой хөгжил-II” төслийг орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ хамтран 11-22 насны хүүхэд залуусын дунд улсын хэмжээнд зохион байгууллаа. Уралдаанд 319 бүтээл ирсэн. Тэргүүн байранд шалгарсан бүтээлийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн “Байгаль орчны залуу сурвалжлагч” олон улсын уралдаанд оролцуулна.
Энэхүү уралдааны үр дүнд нийт 84,368 хүнд мэдээлэл хүргэж, 319 бүтээлийг олон нийтэд цахим сүлжээнд сурталчлах нөлөөллийг үйл ажиллагааг явууллаа. Хүүхэд залуусын оролцоо, дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл, уриалгыг өгч, авьяас, ур чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх сэдэл төрүүлж, байгаль орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулснаараа ач холбогдолтой юм.
Усны бохирдол нь чимээгүй аюул гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй
Д.Оюундэлгэр (Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй Цогцолбор” сургуулийн 12-1 ангийн сурагч):- Би сургуулийнхаа дэргэдэх “Сонирхолтой газарзүй” клубын гишүүнээр сурагч. Манай клуб хүрээлэн буй орчноо судалж, түүнд тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэн, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлдэг сурагчдын нэгдэл юм. 2018 оноос хойш манай клубын сурагчид газарзүйн багш нартайгаа хамтран Дархан хотоос хойш 45 км зайд орших Шарын голын усанд “Морфометр болон орчны бохирдолт/ph/ тодорхойлох” судалгааг хавар, намрын улиралд хийсээр ирсэн. Бохирдсон усыг ногоочид тариаландаа ашиглаж, малчид малаа усалж байгаа нь эргээд бидний хэрэглэх мах ногоо, хоол хүнсний бүтээгдэхүүн болж, цаашлаад бидэнд ямар өвчин, эмгэг дагуулж ирж байгааг тааж хэлэхийн аргагүй шүү дээ.
Усаа хамгаалах тухай, усны асуудлын тухай бид бодохдоо зөвхөн нөөц багасч байгаатай л холбон тайлбарладаг. Гэвч бид голын усыг төдийлөн анзаардаггүй. Ус урсаж л байна хэмээн боддог. Гэвч усны бохирдол нь чимээгүй аюул гэдгийг бидний судалгааны ажлаас Та бүхэн харсан байх гэж бодож байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|