• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    113   |  
0

Сүнсний баяр нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлээс улбаатай. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.

Харин VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. 

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. 

Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг. 

“Jack O’Lantern” буюу хулуун дэнлүү

Эртнээс уламжилж ирсэн голлох уламжлалуудын нэг бол “Jack O’Lantern” буюу хулуун дэнлүүнүүд юм. Хулуун дэнлүүний түүх, уг гарвал нь яг тодорхой бус ч 1660-аад оны үеэс Англид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Мөн Ирландаас үүссэн гэх нь ч бий. 

Анхлан манжингаар хийдэг байсан нь хожим хулуу болж өөрчлөгдсөн байна. Эдгээр хулуун дэнлүү нь буг чөтгөрийн муу илчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Энэ нь чөтгөрийг хэдэнтээ хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрбээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ.

“Halloween”-ий баярын багт наадам

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсдөг. 

Хуурах уу, дайлах уу

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй. 

“Halloween” ба мухар сүсэг

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн Англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.

Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг.

Бэлтгэсэн: Г.Намуун

TAGS