A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 104 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 104 | |
|
2006 онд Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ хамтран БРИК-ийг байгуулсан. Тэдний зорилго нь хөгжиж буй орнуудын дуу хоолойг олон улсын тавцанд илэрхийлэх юм.
2011 онд ӨАБНУ нэгдсэнээр нэр нь БРИКС болсон түүхтэй. Харин энэ сарын 1-нд Египет, Этиоп, Иран, Саудын Арабаар “бүл нэмлээ”. Ингэснээр нэрээ БРИКС+ болгожээ. Аргентиныг гишүүнээр урьсан ч тус улсын шинэ Ерөнхийлөгч Хавиэр Милэй энэ саналыг хүлээн авсангүй.
БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүнүүд жил бүр уулзан, гол шийдвэрүүдээ гаргадаг. Мөн гишүүн орнууд ээлжлэн, нэг жилийн турш БРИКС-ийг даргалдаг дүрэмтэй.
БРИКС яагаад чухал вэ?
БНХАУ, ОХУ гэх мэт дэлхийн томоохон улсууд болон Бразил, ӨАБНУ гэх мэт тивдээ томд тооцогдох улсууд гишүүн юм. Эдгээр улсууд 2022 оны сүүлээс эхлэн хөгжиж буй орнуудад зориулан шинэ зам, гүүр, төмөр зам барих, усны хангамжаа нэмэхэд 32 тэрбум ам.долларын зээл олгожээ.
Ирландын нийслэл Дублин хот дахь Тринити коллежийн хөгжиж буй орнуудын шинжээч, профессор Пaдрайг Кармоди “БНХАУ БРИКС-ээр дамжуулан хүч чадал, нөлөөгөө Африкт нэмэхээр хичээж байна” гэжээ.
Харин ОХУ энэ бүлгийг өөр зорилгоор байгуулалцсан. Лондонд төвтэй, бодлогын байгууллага (тинк танк) болох Чэтхэм хаузын Креон Батлэр “ОХУ энэ бүлгийг барууны эсрэг дайны нэг хэсэг хэмээн хардаг. ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригуудыг давж гарахад энэ бүлэг ОХУ-д тусалдаг. Энэ онд Иран нэгдсэнээр БРИКС-ийн барууны эсрэг гэсэн онцлог улам тодорлоо” гэжээ.
БРИКС-ийн шинэ мөнгө ам.долларыг орлох уу?
БРИКС-ийн гишүүн орнууд худалдаандаа ам.долларыг түлхүү ашигладаг. ОХУ, Бразилын улс төрчид шинэ мөнгө бий болгон, ам.долларын ноёрхлыг эцэс болгох санал дэвшүүлсэн. Гэвч өнгөрсөн онд энэ саналыг хэлэлцээгүй.
Энэ бүлгийн гишүүн орнуудын эдийн засаг ихээхэн ялгаатай тул нэгдсэн мөнгөтэй болох нь төвөгтэй гэж профессор Кармоди үзэж байна. Гэхдээ ирээдүйд крипто мөнгө олон улсын худалдаанд ашиглагдах магадлал бий.
БРИКС Их 20-той өрсөлдөх үү?
Дэлхийн өндөр хөгжилтэй 20 улс нэгдэн, Их20-ын бүлгийг байгуулсан юм. Хөгжиж буй орнуудад туслах, дэлхийн дулаарал гэх мэт өргөн хүрээтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Их20 байгуулагдсан. Эдгээр хоёр бүлгийн аль алинд гишүүнчлэлтэй улсууд бий. Цаашид дээрх хоёр бүлэг хамтран ажиллах боломжтойг зарим судлаач санал болгосоор байна.
Энэ онд ОХУ БРИКС-ийг даргална. Төрийн тэргүүнүүдийн уулзалт ирэх аравдугаар сард оросын Казань хотод болно. Ерөнхийлөгч Путин БРИКС-ийг даргалах хугацаанд дараах гурван асуудалд анхаарна гэсэн юм.
• Олон улсын санхүүгийн системд БРИКС-ийн гүйцэтгэх үүргийг өсгөх
• Гишүүн орнуудын банкуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бие биеийнхээ мөнгөн тэмдэгтийг илүү ашигладаг болох
• Гишүүн орнуудын татвар, гаалийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх
Төгсөлд нь онцлоход ОХУ БРИКС-ийг даргалах хугацаандаа барууны орнуудад бид найзуудтай, холбоотнуудтай гэдгээ харуулахыг оролдоно гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|