A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 113 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 113 | |
|
Covid-19 дэлхий даяар эдийн засгийн эргэлтэд оруулсан. Олон бизнес эрхлэгч бизнесээ аварч үлдэхийн тулд бүхий л аргаа хэрэглэж байгаа бөгөөд цаг үеэ олсон маркетинг хэрэгжүүлэх нь тэдний туйлын зорилго болоод байна.
Коронавируст халдварын маркетинг, борлуулалтад үзүүлж буй нөлөө болон тулгамдаж буй хямралыг хэрхэн даван туулж буйг харуулахаар Influencermarketinghub 237 брэнд дээр судалгаа хийсэн байна.
Судалгаа хийх явцад эдийн засгийн хямрал салбар бүрт харилцан адилгүй байсан ба тэр дундаа тансаг зэрэглэлийн брэндүүд болон үйлчилгээний байгууллагууд илүү аюултай нөхцөлд байгаа юм.
Уг судалгааг 3 сарын сүүлчээр явуулсан бөгөөд хураангуйлан танд хүргэж байна.
Зарим компаниудын хувьд хөл хорио тогтоосон бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг учир зар сурталчилгааны ажлаа түр зогсоосон байна.
Үлдсэн хэсэг нь коронавирусын халдварын нөлөөг хараахан мэдрээгүй бүс нутагт байрладаг юм.
Доорх инфографикт Stackline-аас гаргасан 2019 оны гуравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх АНУ-ын цахим худалдааны борлуулалтын өсөлт, бууралтыг салбараар нь ангилсныг харуулав.
34 хувь нь сошиал платформын хэрэглээг Instagram-аас Twitter-лүү шилжүүлсэн байна. Учир нь цахим орчинд нийтлэгдэж буй мэдээлэл түлхүү Twitter платформд төвлөрч буйтай холбоотой.
Дөрвөн компани тутмын нэг нь маркетингийн үйл ажиллагаагаа сайжруулахаар төлөвлөж буй. Судалгаанд оролцсон компаниудын 41 хувь нь өөрсдийн бизнесийг идэвхжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна.
Эдгээр бизнес эрхлэгчдийн хувьд өргөн хэрэглээний бараа борлуулдаг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хоол хүнс, ахуйн хэрэгсэл, согтууруулах ундаа зэрэг нь хүний өдөр тутмын хэрэглээнд салшгүй холбоотой бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн бизнес уналтад ороогүй юм.
Facebook мессенжер болон Watsapp програмын хэрэглээ огцом нэмэгдээд зогсохгүй Instagram, Facebook дээрх шууд дамжуулалтын бичлэгүүд ердын үеэс хоёр дахин өсчээ. Group call сард 1000 хувиас давсан үзүүлэлттэй байна.
Халдварын тархалт өргөн цар хүрээг хамарч АНУ-д хөрөнгийн зах зээл уналтад орж эхэлснээс хойш анх удаа Twitter хэрэглэгчдийн идэвх 13-20 саяд хүрээд байна. Америктай холбоотой мэдээлэл өдөр бүр дунджаар 20 сая гаруй хандалт авч буй.
CreatorIQ-аас Instagram-ын #coronavirus, #pandemic болон #coronavirusoutbreak гэх hashtag хэрэглэсэн 1,4 сая гаруй контент дээр дүн шинжилгээ хийсэн байна. Үүний үр дүнд Коронавирустай холбоотой нийтлэл 2,9 тэрбум давсан болохыг тогтоосон юм.
Хамгийн алдартай #stayhome hashtag-ийг 512 сая гаруй хүн ашиглаад байна.
Хүмүүсийн facebook хэрэглэх өдрийн цаг өссөн хэдий ч зар сурталчилгаанаас олох орлого ихээхэн алдагдал учруулж буй. Урьдчилсан тооцооллоор 2020 онд Google 127.5 тэрбум долларын орлого олохоор төлөвлөж буй нь өмнөх онуудаас 28,6 тэрбум доллар буюу 18 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн facebook-ийн зар сурталчилгаанаас олох орлого 67,8 тэрбум ам доллар байхаар тооцож байгаа нь 15,7 тэрбум доллар буюу 19 хувиар буурсан үзүүлэлт аж.
Энэхүү үзүүлэлт нь өмнөх оныхтой харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|