A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |
|
Хэзээд түм түгжингэн, бум бужигнаж байдаг завгүй хот маань урд хожид байгаагүйгээр аниргүйд автан, амсхийж буй мэт санагдана. Яг л цаг хугацааны машин хэсэг зогсолт авсан мэт...Эдгээр өдрүүдийн сүүдрийг нь харвал айдас мэт санагдавч гэрэл нь гэвэл өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийх завшаан гэлтэй.
Ихэнх хүн гэртээ бүгж өнгөрсөн хийгээд одоогийн амьдралаа эргэцүүлэн, ирээдүйгээ тунгаан төлөвлөж хайртай хүмүүстээ анхаарал, халамж тавьж байгаа нь дамжиггүй. Сул зогсолтын эдгээр өдрүүд олон албан байгууллага, иргэдийн амьдралд эдийн засгийн хямралыг энэ удаад эс дурдъя. Тэгвэл энэ нийгмийг илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй, хөдөлмөрч болгохоор чимээгүйхэн хөдөлмөрлөдөг, өнөөдрийн бас маргаашийн Монголыг бүтээлцэж яваа эрхмүүдийг энэ нийтлэлдээ оролцуулж хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байгааг нь уншигч тантай хуваалцаж байна.
Хөл хорионы хугацааг хэрхэн өнгөрүүлж байна вэ. Шинээр сурсан, туршиж үзсэн зүйлс юу байна. Энэ үеэр төрсөн бодлоо бидэнтэй хуваалцвал?
Хөл хорионы эдгээр өдрүүд бидний төдийлөн анзаараад байдаггүй, өчүүхэн мэт санагддаг зүйлс хичнээн их үнэ цэнэтэй байдгийг, өмнө нь байж л байдаг, тогтмол юм шиг санагддаг нийгмийн амьдралын олон хүчин зүйлс цаашид хувьсан өөрчлөгдөх боломжтойг мэдрүүлсэн.
Энэ хугацаанд найзуудын хамт санхүүгийн боломж муутай хүмүүст туслах санаачлага гарган МУЗН, Монгол ТВ-тэй хамтран “Монголчууд Гэртээ” аяныг зохион байгууллаа.
Үүний хүрээнд 344 сая төгрөгийн хандив цуглуулж 5,572 хүнсний багц бэлдэж, хэрэгцээтэй хүмүүст хүргэж байна. Мөн компаниараа ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад 100 сая төгрөгийн шууд туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
Хувь хүний хөгжлийн тал дээр гэвэл Masterclass, Udemy зэрэг онлайн сургалтын платформоос теннис, AI, сэтгэл зүйтэй холбоотой сургалтуудад хамрагдаж байна.
Хөл хорионы үеэр гадуур явж, ажил амжуулах, хүмүүстэй уулзах, замд түгрэх цаг хугацаагаа хэмнэж байна. Унтахаас бусад бүх цаг бидний мэдэлд үлдсэн болохоор түүнийг хэрхэн үр ашигтай, сахилга баттай өнгөрүүлэх вэ гэдэг нь чухал болоод буй. Гэхдээ өмнө нь хоёр жилийн турш дэлхийг тойрон аялангаа ажиллах хугацаанд ийм үеүд зөндөө тоиолдож байсан болохоор хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлтийг сайн хийгээд сурчихсан. Саяхнаас WorldPlu-д ажилд орсон. Дэлхийн зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүн гаргаж эхэлж буй энэ компанид технологи, инженерчлэлийн чиглэлээр олон улсад ажилласан туршлагаараа хувь нэмэр оруулахаар хичээж байна.
Хоёрдугаарт, ажлын бус цагаар COVID-19-ийн хавьтлыг илрүүлдэг covidmongolia.app системийг технологийн салбарын 30 гаруй мэргэжилтэнтэй хамтран сайн дураараа бүтээлээ.
Төр засгаа шүүмжлээд суух нэг сонголт байхад, бид үүнийг санхүүжилт, тендер гэхгүйгээр эх орныхоо дуудлага гэж бодоод чаддаг зүйлсээрээ нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломж гэж харсан.
Инженерүүд, программ хөгжүүлэгчид, дизайнер, маркетингийнхан, контент нийлүүлэгчид гээд салбар салбарын мэргэжилтнүүд хүнд цаг үедэх орныхоо төлөө нэгдэж шөнийн цагаар ч болов ажиллаж энэ системийг бүтээснийг, бид нэгдэж чадаж байгааг хараад баярлах, бахархах сэтгэл төрсөн. Одоо ЭМЯ, УОК-оос албан ёсны зөвшөөрөл аваад, хамтарч ажиллавал хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болно. Манай төсөл нээлттэй эх сурвалж тул бүх хурал, тэмдэглэл, ажил төлөвлөлт, гүйцэтгэл олон нийтэд нээлттэй, ил тод байна. Үүнтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд их байсан учраас бусад орнуудын энэ мэт шийдлийг хөгжүүлсэн хүмүүстэй холбогдож туршлага судлах, санал солилцох, зөвлөгөө авах гээд ажлуудад багагүй цаг зарцууллаа.
Үүнээс гадуур гэвэл бясалгал, дасгал хөдөлгөөн хийх байдлаар цагийг өнгөрүүлж байна даа.
Хөл хорионоос өмнө өөрийгөө таньж мэдэхэд, өөртэйгөө ярилцахад маш бага цаг гаргадаг байжээ. Ковидын уршиг эдийн засагт хүчтэй нөлөөлж эхлэхэд “Одоо яах вэ” гэдэг асуулт толгойд эргэлдсэн.
“Би юуны төлөө ажиллаж өнөөдрийг хүрэв” гэдэг асуултыг өөрөөсөө олон удаа асуулаа. “Өнөөдөр юу өмсөх үү, юу хийх үү, цалингаа яаж тавих уу” гэж боддог байснаас биш “миний хүсэл мөрөөдөл юу вэ, би юунд баярладаг билээ, миний амьдралын хамгийн чухал зүйлс юу билээ” гэж бодох сөхөөгүй ажиллаж байжээ.
Эдийн засгийн хямрал, тэг зогсолтоос болоод өнөөдрийг хүртэл хичээж босгосон бүхэн эрсдэлд орж, нурж байгааг хараад сэтгэлээр их унасан. Уйлсан. Гэхдээ одоо тайвширсан. Өөртөө цаг гаргаж, өөрийгөө таних гэж дотоод ертөнцөө ухаж эхлэв. Би өөрөөсөө дэндүү холдчихсон байснаа сая л анзаарсан.
Өөртөө цаг гаргаагүй, өөрийгөө баярлуулахад анхаараагүй, ээж аавдаа бага цаг гаргадаг байснаа ухаарсан.
Дандаа хүний төлөө ажиллаж иржээ. “Ажилчдынхаа цалинг яах вэ” гэж боддог байснаас “Миний хувийн амьдрал яаж байгаа билээ” гэж боддоггүй байж. Өөртөө гомдсон бас өрөвдсөн. Миний хувьд хувь хүнийхээ хувьд өөртэйгөө тэмцэлдсэн хором мөчүүдийг байна даа.
-Ажил, бизнесийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа учраас бусад үйлдвэрлэгч нартайгаа нэгдэж хямралыг хамтдаа яаж даван туулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төрийнхөө шийдвэрийг дагана гэвэл өнөөдөр хүнс авах мөнгөгүй л болж байна шүү дээ. Тиймээс зүгээр хараад сууж болохооргүй байна.
-Нөгөө талаараа хөл хорио нь хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд таатай боломж боллоо. Гэрээсээ онлайнаар business excel хичээл сурч байна. Мөн “Гүрэн акедам”-ийн “World class manager буюу “Дэлхийн төвшний менежер” болох сургалтад хамрагдаж байна. Хаан банкны зүгээс надтай адил хэд хэдэн үйлдвэрлэгчдийг энэ сургалтад суух төлбөрийг төлж санхүүгийн хүндрэлтэй үед харилцагч, ЖДҮ-чдээ дэмжин ажиллаж байгаад баярлаж сууна.
Нийт уншигчиддаа хандаж хэлэхэд “Энэ боломжийг ашиглаад дотоод ертөнц рүүгээ өнгийж, өөрийгөө ойлгож, амьдралын зорилгоо зөв тодорхойлж аваарай” гэж хэлье.
Түрээсийн төлбөр, ажилтныхаа цалин гэхчлэн бусад бизнесүүдийн адил асуудал олон байгаа ч эерэг талаас нь харахыг хичээж байна.
Хүмүүс шахуу цагийн хуваарьтай, завгүй циклд амьдрахаар зан төлөв, дадлынхаа боол нь болчих нь бий.
Гэр бүлдээ илүү их зарцуулж, зөв чиглэл рүү явж байгаа эсэхээ тунгааж байна.
Харилцаа бол бизнесийн суурь, зарим тохиолдолд санхүүгийн үзүүлэлтээс илүүтэй харилцаанд үндэслэж шийдвэр гаргаж, бизнесийн түншлэл үүсгэх тал бий. Тиймдээ ч чөлөөт цаг гарч буй энэ өдрүүдэд холдсон харилцаагаа сэргээх боломж олдож байна.
Хоёрдугаарт, өмнө нь гадуур явж амжуулдаг байсан ажлуудыг онлайн хувилбараар яаж хийж болох шийдлийг эрэлхийлж эхэлсэн. Мөн Zoom, Microsoft meetings, Gofundme зэрэг платформуудыг бүрэн ашиглаж сурч байна.
Гуравдугаарт, хөл хориог далимлуудж бодох, төвлөрөх хугацаа их шаардаж байсан ажлуудыг амжуулж байна. Үүний хүрээнд “Эко, хүртээмжтэй” хаус барих хөрөнгө босгох шинэ төслөө эхлүүлсэн. Тал зардлыг би өөрөө олчихсон, талыг нь хөрөнгө босголтын шилдэг платформын нэг GoFundMe-гээр босгож байна. Олон жил хүртээмжтэй барилга байшингийн талаар яриад байгаа хэрнээ хүнд үзүүлэх зүйл байхгүй байсан болохоор хүртээмж гэж үүнийг хэлнэ, ингэж хэрэгжүүлэх боломжтой, санаа аваасай гэх үүднээс энэ төслөө эхлүүлсэн. Inclusive housing буюу хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэж гэмтсэн ямар ч хүн орж гарахад саадгүй, хувь цахилгаан болон байгалийн эрчим хүчээр халдаг байшингаа өөрөө амьдардаг лаборатори маягаар ашиглана. Архитектур, инженерийн оюутнууд энэ байшингийн тусламжтай дулаан хадгалалт, хүртээмж гэж юу болохыг судлах боломжтой гэсэн үг. Анхнаасаа л байшингаа хүртээмжтэй барьчихвал өвдөж гэмтсэн үедээ, 80 гарсан хойноо ч саадгүй амьдрах боломжтой шүү дээ.
Mөн олон нийтээс хэрхэн амжилттай "хөрөнгө босгох" туршлагаа бусдад хуваалцахаар пүрэв гарагт лайв хийх гэж байна.
Ажлынхаа ихэнхийг онлайнаар амжуулдаг миний хувьд өөрчлөгдсөн зүйл гэвэл түгжрэлд өнгөрүүлдэг хугацаагаа ном уншихад зарцуулж байна. Өмнө нь өдөрт 20-40 нүүр уншдаг байсан бол одоо 100-150 нүүр унших болсон.
Хөл хөдөлгөөн, дуу шуугиантай хотын хэмнэлд ихэнх цаг өнгөрдөг байсан бол одоо гэр бүлийнхэнтэйгээ бүтэн өдрийг өнгөрүүлж байгаа болохоор хоол хийх, аяга угаахад хүртэл бясалгаж байгаа мэт анхаарлаа гүн төвлөрүүлэх боломж болгож байна.
Цаг завтай байгаа боломжийг ашиглан 3 жилийн өмнөөс бодсон өсвөр насныханд зориулсан нэгэн хөөрхөн түүхийг бяцхан зохиол болгох санаагаа өнгөрөгч хоёрдугаар сард тогтоосон хөл хорионы үеэр эхлүүлсэн хараахан дуусгаж амжаагүй.
Сансар огторгуй, ирээдүйн төсөөлөл, хиймэл оюун ухаан, виртуал тоглоом, өсвөр насныхны хүсэл тэмүүлэл, эмзэглэл, анхны хайрын тухай өгүүлэх зохиолоо сая ахин төвлөрч хэлбэржүүлэх боломж олдлоо.
Хэдийгээр би унших дуртай ч утга зохиол судлаач, зохиолч биш болохоор багагүй хүндрэлтэй санагдаж байна. Гэвч хүсэж байгаа зүйлээ зориглож хийхгүйгээр харамсаж үлдсэнээс алдаатай ч болтугай хийж түүнээсээ суралцах нь чухал болохоор өөрийгөө чамлалгүй үг үсэг нийлүүлээд сууж байна.
Хүн сонссон зүйлээ мартаж, харсан зүйлээ санаж, хийсэн зүйлээ сурдаг. Тиймээс хүүхдэд тоглоомын арга барилаар аливааг заах нь ихээхэн үр дүнтэй. Өнгөрсөн хөл хорионы үед гэр бүлээрээ тоглох түүхэн сэдэвт хөлөгт тоглоомын дүрэм болон түүх судалж, тоглоомын эхний хувилбарыг туршиж байсан юм.
Хүүхдүүдэд түүхийн мэдлэг олгох, тухайн үйл явдлаас сургамжтай зүйлийг нь ойлгуулахад дан ном унших хангалтгүй учраас гэр бүлээрээ, хүүхдүүд хоорондоо ч тоглож боломжтой тоглоомын бүтэц, загварыг хөгжүүлэхэд карантины хугацаагаа зарцууллаа.
Тоглоомын хамгийн чухал зүйл нь бүтэц, дүрэм болон тоглоомын түүх байдаг. Бид арвин түүхтэй тиймээс сонирхолтой бүтэц, дүрэм бүхий тоглоом гаргах боломж бий.
Харин Mars-V төслийн хувьд бүх ажил онлайнаар явагдаж байна. NASA, MEPAG, IMEWG гэх мэт олон улсын шинжлэх ухааны байгууллагуудтай харилцах ажлууд онлайнаар зохион байгуулж, хамтран ажилладаг байгууллагуудын болон дотоод уулзалтуудаа онлайн хэлбэрт шилжүүлээд төслийн ажил хэвийн үргэлжилж буй. Бид өнгөрөн сарын 13-нд хийхээр төлөвлөсөн “дэлхий дээрх Марс” олон улсын хурлыг мөн цахимаар хийхээр төлөвлөж байна. Бид манай төслийн талаар мэдээлэл багатай байгаа хүмүүсийг бүрэн төсөөлөлтэй болгох үүднээс олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан ном бүтээх ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой контентийн судалгаа хийхэд цагаа зориулж байна.
Хэдийгээр хөл хорионы дэглэмд шилжсэн ч мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, сэтгэлгээ хоригдоогүй болохоор аль болох өөрийн хүсэж байсан зүйлдээ цагаа зарцуулаарай. Ажлыг “чухал, яаралтай биш”, “чухал яаралтай”, “чухал биш яаралтай”, “чухал ч биш яаралтай ч биш” гэж ангилдаг.
Хүмүүс хэвийн амьдралын хэмнэлтэй үед ихэнхдээ яаралтай ажлууддаа илүү их цаг зарцуулдаг.
Гэтэл амьдралыг өөрчлөх хамгийн "чухал ажлууд нь” "чухал боловч яаралтай биш” ангилалд байдаг. Хөл хорионы үеэр эдгээр ажлууддаа анхаарал хандуулах цаг гарч байгаа нь олзуурхууштай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|