A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 102 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 102 | |
|
Энэ зуны гол сэдэв болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй үйл явдал бол Хонг Конгийн эсэргүүцлийн хөдөлгөөн билээ. Гадаадад ялтан шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэнээс эхлэлтэй уг үйл явдал өдгөө 13 дахь долоо хоногтоо тасралтгүй үргэлжилж байна.
Тэмцэгчдийн засгийн газарт тавьж буй таван шаардлага:
Уг үйл явдлыг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон эх газрын Хятад буюу Бээжингийн нөлөөн доорх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрөөр олон нийтэд мэдээлж буй. Барууны хэвлэлүүдэд уг үйл явдал Бээжингийн нөлөөг гүнзгийрүүлэхгүй байх, тэднээс тусдаа илүү эрх чөлөөтэй хөгжих хүсэл эрмэлзлээс улбаатай гэж тайлбарлаж буй бол Бээжингийн зүгээс барууны фанатик, бурангуй хэсэг залуусын болчимгүй үйлдэл бөгөөд Хонг Конгийн нийт иргэдийн хүсэл сонирхлыг төлөөлөх явдал биш гэж олон нийтэд мэдээлж байгаа билээ.
Наймдугаар сарын 19-ний өдөр “Facebook” компани Бээжингийн оролцоотойгоор Хонг Конгийн нөхцөл байдлыг худал ташаагаар мэдээлж буй 5 хаяг, 7 хуудас, 3 группийг хааж байгаагаа мэдэгдсэн. Эдгээр хуудсууд Хонг Конгийн жагсагчдыг Исламын Улс мэтийн алан хядах бүлэглэлтэй зүйрлэж, жоом хорхойтой адилтган, танхай балмад этгээдүүд хэмээн сурталчилж байсан байна. Мөн сард “Twitter” компанийн зүгээс Хятадуудын ашиглаж буй 900 гаруй хаягийг илрүүлж устгасан бөгөөд 200 мянган хаягийг хамарсан худал, ташаа мэдээлэл түгээх сүлжээ байгаа гэж тооцоолжээ.
Харин эдгээр компаниудын үйлдлийг Хятадын хамгийн том хэвлэлүүдийн нэг "China Daily"-д хөдөлшгүй баримт нотолгоогүй байж хуурамч хаягуудын ард Хятадын засгийн газар байгаа хэмээн зарласан нь тун өрөөсгөл болохыг, тус дүгнэлтэд хүргэсэн үндэслэлээр бол АНУ-ын засгийн газар бүр ч олон тооны хуурамч хаягны эзэд болохыг шүүмжлэн бичжээ.
Бээжингийн зүгээс хөндсөн өөр нэг асуудал бол эсэргүүцлийн улмаас Хонг Конгийн эдийн засагт гарсан хохирол юм. Хонг Конгийн нэг хүнд ногдох ДНБ 48 мянган ам.доллар байгаа нь Хятадынхаас даруй 5 дахин их. Тус хот Хятадын гадаадтай эдийн засгийн харилцаанд оролцох хамгийн гол төв. Зөвхөн Хятадаар зогсохгүй тухайн бүс нутгийн бизнесүүд Хонг Конгийн хөрөнгийн биржээр дамжин гаднын эх сурвалжуудаас хөрөнгө босгож олон улсад гардаг. Гэвч хоёр сар дамнаж буй эсэргүүцлээс улбаалж Хонг Конгийн эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, тээврийн салбаруудад мэдэгдэхүйц хохирол учирч эхлээд байна. Нийт хоёр мянга гаруй компани бүртгэлтэй Азийн гурав дахь том хөрөнгийн бирж болох Хонг Конгийн хөрөнгийн биржийн үнэлгээнээс 600 тэрбум гаруй ам.долларын үнэ цэнэ үгүй болсон гэх сэрдхийлгэм баримт ил болжээ.
Хонг Конгийн үндэсний авиа компани болох “Cathay Pacific” компани нисэх онгоцны буудалд болсон эсэргүүцлийн улмаас 200 нислэгээ цуцалж долдугаар сарын дундаас хойш нэгж хувьцааных нь үнэ 20 хувиар буурчээ. Компанийн ажилчид эсэргүүцлийн цуглаанд оролцсон учир эрх баригчдын зүгээс тэдэнд хариуцлага тооцохыг компанийн удирдлагаас шахаж шаардсан. Харин энэхүү дарамт шахалтыг гүйцэтгэх захирал Руперт Хогг эсэргүүцэж ажлаа өгсөн бөгөөд тэмцэлд оролцсон ажилчдын нэрсийг засгийн газарт өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Түүний энэ үйлдлийг барууны хэвлэлүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн мэдрэмжтэй үйлдэл гэж үзэж байгаа юм.
Эсэргүүцлийн жагсаалаас үүдэн хотын тэргүүн баячуудын нэг Хэнри Чэний хөрөнгө 20 хувиар, Ли Каншинийх 12 хувиар, Ли Шаукигийнх 13 хувиар тус тус хорогдсон, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Хонг Конгийн үл хөдлөх хөрөнгийн 9 том компанийн үнэлгээнээс нийт 56.9 тэрбум ам.доллар арчигдсан. Энэ мэт сөрөг үзүүлэлтүүд Хонг Конгийн эдийн засагт гарч эхэлснээр тус хотын чинээлэг эрхмүүд эсэргүүцлийн хөдөлгөөнд цэг тавихыг уриалж эхлэв. Тус хотын хамгийн баян эрхэм (дэлхийн №28) Ли Каншин сонины бүтэн нүүрийг худалдан авч эсэргүүцлээ намжаахыг уриалсан ухуулга хэвлүүлсэн. Уг үйлдэл нь тэргүүн баячуудын эх газрын Хятадад бизнесээ өргөжүүлэх амбиц, Бээжинтэй харилцах харилцаагаа муутгахгүй байх хүсэлтэй холбоотой.
Харин энгийн иргэд, жижиг бизнес эрхлэгчид янз бүрийн өөр үзэл бодолтой байгааг "Reuters" агентлаг сурвалжилжээ. Ном, бичиг хэргийн дэлгүүрийн эзэн Чан Чи Миний бизнес өдөр ирэх тусам муудаж байгаа бөгөөд засгийн газрыг шийдвэртэй арга хэмжээ аван тэмцэгчдийг тараагаасай гэж хүсэж буйгаа нуугаагүй бол “Hungry Dino” хоолны газрын эзэн Треиси Тан залуу тэмцэгчдэд зориулж чадах ядахаараа туслан, хоол ундаар хангаж байгаа аж. “Хэрэв эдийн засгийн уналтыг зөвхөн эсэргүүцлээ илэрхийлж буй залууст тохвол түүн шиг шударга бус зүйл үгүй. Бид яагаад залуус өөрсдийгөө золин байж ийм үйлдэл хийж буйг эргэн нэг анхаарах хэрэгтэй” гэж ярилцага өгөхдөө хэлжээ. Мөн уг тэмцэлд хамгийн их өртөж буй санхүүгийн салбарынхан ч тайван жагсаал хийж Хонг Конгийн бие даасан, эрх чөлөөт хүсэл зоригийн төлөө дуу хоолойгоо өргөсөн байна. Тэд "Шударга ёс үгүй бол баялаг үгүй, эрх чөлөө үгүй бол чадварлаг хүний нөөц үгүй" гэсэн уриан дор нэгдсэн юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|