• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0

ХБНГУ

Германд нэгдүгээр ангид элсэн орохын амьдралын нэгэн шинэ бүлэг эхэлж байна хэмээн бэлэгшээж хүүхдүүдэд "schuletuete" буюу хичээлийн цүнх гэх зүйлийг бэлэглэдэг. Гэхдээ энэ нь ердийн нэг үүргэвч эсвэл цүнх биш. Конус хэлбэртэй, дотроо хичээлийн хэрэгсэл амттан агуулсан баглаа юм. Үүнийг наймдугаар сараас есдүгээр сар хүртэл дэлгүүрүүдээс авч болдог ч ихэнх эцэг эхчүүд өөрсдийн гараар бэлдэж хүүхдүүддээ өгдөг байна.

Япон

Арлын оронд Германчуудтай адил сургуульд элсэн орохыг шинэ хаалга нээгдэж байна гэж үзэн ихэд бэлэгшээдэг. Харин бусад орноос ялгарах ялгаа нь хичээлийн шинэ жил дөрөвдүгээр сар буюу хавар эхэлдэг. Шинэ сурагчдад эцэг эх нь “рандосэрү” буюу хатуулгатай үүргэвч бэлэглэнэ. Энэ нь өндөр үнэтэйн дээр тун чанартай учир ах эгчээс дүү нарт өвлөгддөг.

ОХУ

Оросын есдүгээр сарын нэгний уламжлал Монголд тэр чигтээ уламжлагдсан гэж болно. Сургуулийн гаднаа олноороо цуглаж багш, сургуулийн удирдлагууд үг хэлэн бяцхан сурагч анхны хонх хангинуулж хичээл эхэлдэг бидний мэдэх есдүгээр сарын нэгэн бол Орос соёл ажээ. 

Индонез

Хичээлийн эхний өдөр Индонез сурагчдыг бүлэг бүлэг болгон хувааж хүрээлэн буй орчноо сайжруулах, олон нийтэд тустай үйл хийлгэдэг байна. Ингэснээр хүүхдүүд хичээл эхлэхээс өмнө нэг нэгэнтэйгээ дотно танилцаж иргэн хүний үүрэг ухамсраа юун түрүүнд олж авдаг гэж тэд үздэг. 

Нидерланд

Нидерландчууд унадаг дугуйг хамгийн өргөнөөр хэрэглэдэг ард түмэн. Тэгвэл хичээлийн шинэ жилийн эхний өдөр өөр бусад оронд тийм ч харагдаад байдаггүй содон дугуй Нидерландын гудамжнуудад үзэгддэг. "Bakfietsen" буюу ачааны дугуй нь урдаа хүүхэд суулгах суудалтай (мэдээж аюулгүй байдал сайн хангагдсан) бөгөөд эцэг эхчүүд шинэхэн сурагч хүүхдээ сургуульд нь түүгээр хүргэж өгөх нь элбэг тохиолддог ажээ.

Казакстан

Казак түмний хүүхдээ сургуульд үдэж мордуулах соёлыг “tyl ashar” гэдэг байна. Энэ соёлын хүрээнд гэр бүл, ах дүү хамаатан саднаараа цуглан элбэг дэлбэг хоол унд хийн хүүхдэдээ бэлэг өгдөг ажээ. Харин шинэхэн сурагч маань өөрөөс дээш долоон үеэ цээжлэн цугласан хүмүүст хэлж “гайхуулдаг” байна.

 
TAGS