• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

Хүн болон амьтан өөрсдийн “яриа”-г сурахдаа эцэг эхийнхээ гаргаж байгаа дуу авиаг дуурайлган сурдаг байна. Тэгвэл дуу чимээг дуурайн сурах энэхүү үйл явцыг алгасч, тархинд мэдээллийг шууд хүргэх аргыг эрдэмтэд судалж байна.

Судалгааны аргачлал. UT Southwestern

Баруун өмнөд Техасын их сургуулийн эрдэмтэд дуу чимээ сонсох үед тархины аль хэсэг идэвхждэгийг судалж, бялзуухайд хиймэл “ой санамж” суулгажээ. Ердийн үед бялзуухай нь өөрийн жиргээг эцгээсээ сурдаг бол туршилтад оролцсон бялзуухай лабораторийн нөхцөлд жиргээгээ сурсан байна. Шувууг ийнхүү сургахдаа “опто-генетик” буюу тархины тодорхой хэсгүүдийг өдөөдөг гэрлийн цацаргуудыг судлаачид ашиглажээ.

Оптогенетик нь тусгай гэрлийг биеийн эд эст хэрхэн үйлчилдгийг судалдаг шинжлэх ухаан юм. Гэрэл, морз кодтой адил ялгаатай давтамжтай анивчина. Удаан асах гэрлүүд шувууг удаан жиргэхэд хүргэж, богино давтамжтай гэрлүүд богино жиргээг бий болгосон бөгөөд бялзуухай энэ зарчмаар жиргэж сурчээ.

“Бидний туршилт тархины ердөө л хоёр хэсэгт төвлөрсөн. Харин тархины суралцах үйл явцад оролцдог бусад холбоосуудыг нээснээр илүү үр дүнд хүрэх боломжтой ” хэмээн судалгааны төслийн удирдагч Тод Робертс хэлжээ.

Эх сурвалж: New Atlas

TAGS