• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0

Бид онгоцоор нисэх тоолонд нэг удаагийн оо, сойз, амны алчуур зэрэг гялгар ууттай  ахуйн хэрэгслийг юу ч бодолгүй хэрэглээд л хаядаг. Та магадгүй кино үзнэ, мэдээж хуванцар чихэвч тань гялгар уутанд савлагдсан байна. Нэг удаагийн хуванцар савтай хоолоо нэг удаагийн халбага, сэрээгээр амтархан идээд, гялгар уутанд савласан бүтээлгээ нөмрөөд л зорчдог биздээ. 

Бидний энэхүү нэг удаагийн хэрэглээнээс  жилд 5.8 сая тонн хог зорчигч тээврийн онгоцноос бий болдог гээд боддоо.

Шийдэл: Байгальд ээлтэй хоолны сав

Тэгвэл хүмүүс аялахдаа хэр их хог "тарьдгийг" харуулах зорилгоор Лондон хотын дизайн музейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээгджээ.

PriestmanGoode хэмээх дизайны компани нь нислэгийн үеэр ашигладаг нэг удаагийн хоолны савны байгальд ээлтэй шийдлийг санал болгосон байна. Кофены үрийг хоолны сав, зайрмагны вафель, амттаны суурь таваг болгон ашиглаж, хатаасан замгаар сүү болон ундааны аяга хийжээ. Түүнчлэн гадилны хальсыг хатааж зуушны сав, наргил модны холтсоор хуванцар халбага, сэрээ хийж, байгальд илүү ээлтэй шийдлийг эрэлхийлсэн нь энэ аж. 

Энэ үзэсгэлэнг санаачлагч, зохион бүтээгч Жо Рован: “Энэ нь нислэгийн үеэрх бий болох хаягдлыг бууруулж буй хэрэг юм. Ачааны жин буурснаар нүүрсхүчлийн ялгарал мөн адил багасах боломжтой. Гэвч энэ нь энгийн нислэгийн тийзний үнийг бага зэрэг нэмэх ч байгальд маш том эерэг үр дүн авчирна. Нислэгийн үеэр  хаягдал бага гаргах нь зорчигчдын зуршилтай шууд хамааралтай. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан хүмүүсийн зуршлыг бага ч атугай өөрчлөгдөөсэй гэж найдаж байна” хэмээжээ. 

Ихэнх агаарын тээврийн компани нислэгийн үеэрх хогийг багасгах төрөл бүрийн аргыг туршиж буй.

Тухайлбал, Virgin Atlantic нислэгийн компани чихэвч болон нэг удаагийн хэрэгсэл өгөхөө больж, зөвхөн зорчигчидыг хүссэн тохиолдолд олгох болжээ.

Харин "British Airways" компани нэг удаагийн хэрэгслийн гялгар уут, хуванцар хутгуур, соруулны оронд хулсыг ашиглах болсноор 30 тонн хог хаягдлыг ялгарлыг бууруулжээ.

Харин Австралийн агаарын тээврийн "Qantas компани" “хог хаягдалгүй нислэг” хийх зорилгоор нэг удаагийн хэрэгслийг багасган, ирэх оны эцэс гэхэд 100 сая нэг удаагийн хуванцрыг халж, 2021 он гэхэд  хаягдлыг 75 хувиар бууруулна гэсэн зорилт тавьжээ. 

Хог хаягдалтай тэмцэх  асуудлаар

Олон улсын хуулиар онгоц газардахад тухайн бүс нутагт дахин боловсруулах хог хаягдлын хэмжээнд тогтоосон хязгаар гэж бий.

Тухайлбал, Лондонгийн "Heathrow" олон улсын нисэх буудалд газардсан онгоцнуудын хог хаягдлын 90 хувийг Их британи улсад дахин боловсруулах боломжгүй  тул шатаах эсвэл газар булдаг байна.

Үүний шалтгааныг Их Британийн иргэний нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Мэтт Горман: “Европын холбооныхноос бусад улсын агаарын тээвэр нислэгийн үеэр бий болсон шингэн хаягдал болон хоол ундны үлдэгдлийг хуурай хогийг нийлүүлчихдэг учраас бид дахин боловсруулж чаддаггүй” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

TAGS