• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    119   |  
0

АНУ-ын цагдаагийн байгууллага сэжигтэн болон гэмт хэрэгтнийг илрүүлэхэд технологийн дэвшлийг өргөн ашиглах болсноор цаг хугацааг хэмнэн, хөдөлмөрөө хөнгөвчилдөг. Гэсэн хэдий ч хүний эрхийг зөрчдөг гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.

Тэд гэмт хэргийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

  • Царай таних төхөөрөмж: Нийтийн тээврийн зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг хүн их зорчдог газар суурилуулсан царай таних төхөөрөмжийг Флорида, Охайо, Мэриленд болон Калифорн зэрэг муж өргөн хэрэглэж буй. Georgetown-ий хийсэн судалгаагаар ихэнх Америк  залуусын хувийн мэдээллийг царай таних төхөөрөмж ашиглан тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага мэдээллийн бааздаа хадгалж буй аж. Зарим мужийн цагдаагийн байгууллага тус төхөөрөмжийг зөвхөн тодорхой заалтын дагуу ашигладаг байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Сан франциско хот цагдаагийн байгууллагыг царай таних төхөөрөмж ашиглахыг хоригложээ.
  • Дүрс бичлэгийн аналитик /Тус улсын цагдаагийн байгууллага IBM-тэй гэрээ хийж энэ программыг ашиглах эрхийг авчээ./
  • Цахим сүлжээний хэрэглээгээр байршил тодорхойлох төхөөрөмж
  • Гэмт хэргийн нөхцөлийг урьдчилан тооцох, мэдээллийг шинжих алгоритм
  • Stingrays буюу үүрэн сүлжээний цамхгийн дохиолол /Сэжиг бүхий дугаар үүрэн утасны сүлжээнд холбогдсон үед тус сүлжээний цамхгуудад суурилуулсан төхөөрөмж дохио мэдээлэх юм /ACLU-гийн мэдээлснээр 27 муж улсын 75 цагдаагийн байгууллага энэ төхөөрөмжийг ашиглаж буй./
  • Дрон, хяналтын цамхгууд болон камер /АНУ-ын 156 гаруй цагдаагийн байгууллага дроныг гэмт хэргийн бүсчлэлийг тодорхойлох, ул мөрийг илрүүлэх сэжигтнийг баривчлах, замын түгжрэл болон ослыг хянахад ашиглаж байна./

 


 

Харин хүний эрхийг дэмжигчид  цагдаагийн байгууллага технологийн дэвшлийг ашиглахдаа хүний эрхийг зөрчиж буйд шүүмжлэлтэй хандаж, энэ асуудлыг анхааралдаа авч байна.

Эх сурвалж: Business insider

 
TAGS