• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    96   |  
0

Ууланд авирах хэрэгсэл, хүчилтөрөгчийн баллон, усны сав, хуванцар тэргүүтэй тоо томшгүй их хаягдал нь дэлхийн хамгийн өндөр Эверестийн оргилыг “Дэлхийн хамгийн өндөрт орших хогийн цэг” хэмээх нэртэй болгожээ.

Тэгвэл Непал улсын засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхээр зургаан долоо хоногийн компанит ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус аянд уулчдын багууд идэвхтэй оролцсон бөгөөд тэдний дунд 14 хүнтэй баг найман мянган метрийн өндөрт гарч 10 тонн хаягдал цуглуулж дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаажээ.

Непалын дахин боловсруулах үйлдвэрүүд төмөр, хөнгөн цагаан, шилэн сав зэргийг ашиглан зочид буудал, ресторанд ашиглаж болох тавилга хэрэгслүүдээс эхлээд гэр ахуйн сав суулга үйлдвэрлэдэг байна.

“Цуглуулсан хогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хараад хүмүүс дахин боловсруулахын ашиг тусыг гайхан биширдэг. Хаягдлыг ийнхүү цуглуулж хэрэгцээтэй зүйл үйлдвэрлэж байгаа нь эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүмүүсийг уриална гэж бид итгэж байна” хэмээн шил дахин боловсруулах “Moware Designs” үйлдвэрийн ажилтан Үжэн Ванмо хэлжээ.

Гималайн нуруу, тэр дундаа Эверестийн оргилын хаягдлын асуудал Непалын засгийн газарт олон шүүмжлэлийг дагуулж буй юм. Засгийн газрын зүгээс ууланд авирагчдын тоонд хангалттай хязгаарлалт тогтоодоггүйн дээр уулчдын хаяж буй хаягдалд хариуцлага тооцох тогтолцоо бүрэн бус хэрэгждэг байна. Эрх баригчид 2020 оноос эхлэн нэг удаагийн зарим хуванцрын хэрэглээг Эверестийн оргилд авирахад хориглох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Breaking Asia

TAGS