A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 91 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 91 | |
|
Хятадын Цагаан сарын үеэр эрчээ авч буй коронавирусын халдвар нь аль хэдийнээ тус улсын эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Уг халдварт өвчин дэлхий нийтийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тооцоолоход эрт байгаа ч үүнтэй төстэй, Хятад улсаас эхлэлтэй 2002-2003 оны САРС өвчний үр нөлөөг эргэн санаж болох юм.
Халдварт өвчний үеэр хүмүүс олон нийтийн газраас зайгаа барьж, гадуур гарах нь цөөрдөг тул энтертаймент болон жижиглэн худалдаа хүнд цохилт авдаг байна.
Ухань нь Хятад улсын зам тээврийн чухал зангилаа хот тул түүнийг хаасан нь тээврийн салбарт том хүндрэл учруулж болох юм. Хүн болон бараа тээвэрлэлтийн хэвийн горим алдагдах нь зарим бараа хомстох, үнэ өсөхөд нөлөөлөх бол хүмүүс ажилдаа явах нь буурах, худалдан авалт хийхээ багасгах нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
Өвчний хамрах хүрээ, тархах хурд, эндэгдлийн тоо нь эдийн засгийн нөхцөл байдалд шууд нөлөөлдөг хүчин зүйлүүд. Хэдий хүмүүс амь насаа алдаж байгаа ч олон хүний бие тэнхэрч байгаа нь сайн мэдээ билээ.
Эдийн засаг халдварт өвчин хэрхэн нөлөөлж байгааг харах хамгийн бодит үзүүлэлт нь хөрөнгийн зах зээлийг ажиглах юм. Учир нь хөрөнгө оруулалтаас хамааран үнэд орж буй үнэт цаас нь ирээдүйн эдийн засгийн төлөвийг тодорхойлдог.
Хятад улсын хөрөнгийн зах зээлд өвчний тархалтын сөрөг нөлөө хэдийн ажиглагдаж эхэлжээ. Гэвч энэ сөрөг үр дагавар нь хамрах хүрээний хувьд бага бөгөөд Шанхайн индекс зургаан сарын өмнөхөөсөө ч илүү үнэлгээтэй байгааг санах хэрэгтэй.
Өвчний шинж тэмдгийг дарах бэлдмэлүүд богино хугацааны ашгийг, вакцин үйлдвэрлэл урт хугацааны ашгийг бий болгодог тул эм үйлдвэрлэгчид энэ үед ашигтай ажиллах боломжтой. Хятадад мэс заслын зориулалттай амны хаалт, хамгаалалтын бээлий гэх мэт урьдчилан сэргийлэх хэрэгсэл, эмийн үнэ нэмэгдээд байгаа нь үүний жишээ юм.
Вакцин бүтээх суурь ажил гүйцсэн бөгөөд түүнийг нэг жилийн дотор эргэлтэд оруулахад бэлэн болох талаар “Johnson & Johnson” компанийн судалгаа хариуцсан захирал Paul Stoffels нь BBC-д өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Эдийн засаг халдварт өвчний дараа хэрхэн сэргэдгийн бодит жишээ нь САРС халдвар юм. Тус халдвар тархсан 2002-2003онд дэлхийн эдийн засагт 40 тэрбум ам.долларын хохирол учирсан гэх тооцоо бий.
Лондон хотод төвтэй “Capital Economics” эдийн засгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн мэргэжилтэн Jennifer McKeown-ий хэлснээр САРС халдвар дэлхийн эдийн засгийн өсөлтийг бүтэн нэг хувиар удаашрахад нөлөөлжээ. Хэдий энэ нь их хэмжээний хохирол боловч дэлхийн эдийн засаг уг алдагдлаа богино хугацаанд нөхсөн болохыг тэрээр онцолсон байна.
Тэдний үзэж буйгаар хэдий САРС-ийн халдвар онц аюултай байсан ч тус өвчин дэлхийн эдийн засагт урт хугацааны хохирол учруулсан талаар онцлох баримт үгүй ажээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|