• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    58   |  
0

Япон улс Валентины үргэлжлэл болох "цагаан өдөр" гэх баяр тэмдэглэдэг гэдгийг та мэдэх үү? 

Дэлхий нийтэд Валентины баяр хоёрдугаар сарын 14-ны өдрөөр л дуусдаг бол харин Япончууд дараагийн томоохон баяр болох “Цагаан өдөр”-т бэлдэж эхэлдэг ажээ. 

Уг баярыг тэмдэглээд 40 гаруй жил болж буй ч Хятад, БНСУ-д ч өргөн тэмдэглэдэг, бизнесийн байгууллагын борлуулалтын оргил үеүдийн нэг юм. Жил бүрийн гуравдугаар сарын 14-нд буюу Валентины баяраас яг нэг сарын дараа болдог уг баяр нь өөрийн гэсэн уламжлалтай.

Японд Валентины баяраар охид, бүсгүйчүүд сэтгэлтэй залуудаа хар шоколад  өгдөг бол сарын дараах энэ өдөр шоколад хүлээж авсан эрчүүд буцаан бэлэг өгөх ёстой аж.Шоколад өгөх хүн нь хайртай хүн, найз, хамтран ажиллагч, тэр ч бүү хэл танихгүй хүн ч байж болдог гэнэ. 

Хоёрдугаар сарын 14-нд бүсгүйчүүд нь эрэгтэйдээ “гири чоко” буюу “албадан шоколад” өгдөг. Харин сарын дараа, “Цагаан өдөр”- өөр, бэлэг авсан эрчүүд заавал цагаан шоколад, бялуу, амттан, сувд зэрэг цагаан өнгийн бэлгээр хариу барих ёстой.   

“Энэ нь угтаа хосуудын баяр боловч цаг хугацааны явцад улам цар хүрээгээ тэлж хамтран ажиллагсад, дарга, гэр бүлийн гишүүд, найзуудын баяр болсон зарлага ихтэй  баяр юм. ”

Цагаан өдөр нь бизнесийн байгууллагуудын хувьд хүмүүсийн мөнгийг шавхах арга боловч, Японы нийгмийн хачирхалтай соёл юм.  Цагаан өдөр ойртох тусам дэлгүүр бүр өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг “окаэши” буюу талархлын бэлэг гэх нэрийдлээр борлуулах нь ихэсдэг. Энэ соёл нь Япончуудын эрт дээр үеэс “хэрэв бэлэг авсан бол заавал хариуг нь барих  ёстой” гэсэн бичигдээгүй хуультай холбоотой.

Тэмдэглэх нь багассан уу?

Японы баярын холбооны мэдээлснээр Цагаан өдрийг тэмдэглэх зардал 2017 оноос улсын хэмжээнд 10%-иар буурч 590-530 сая ам.доллар болсон байна. Үүний шалтгаан нь Валентины баярын зардал буурсантай холбоотой юм.

Хүйсийн оролцоо ба нийгмийн хүлээлт

Японы зарим иргэд Валентины баярын дарамт, шахалтаас хэдийн залхаж эхэлжээ. Мөн дээрх хоёр баяр нь хүйсийн ялгаварлалтыг ихээр үүсгэж ижил хүйстэн хосуудыг орхигдуулдаг. Хуучин цагт эмэгтэйчүүд түрүүлж сэтгэлээ илчлэх нь ховор байсан боловч Валентины баяраар уг боломж олгосноор гэгээн хайрын баяр өндөр ач холбогдолтой болсон шалтгаан аж.  

Дэлхийтэй зэрэгцэн Японы нийгмийн хүйсийн оролцоо мөн өөрчлөгдсөөр. Валентины баяраар эмэгтэй нь бэлэг өгч, сарын дараа эрэгтэй нь хариу барьдаг зохиомол уламжлал нь байгууллагуудын борлуулалтыг дэмжих өгөөш болжээ.  

Сүүлийн 30 жилд байгаагүйгээр сарын дундаж орлого нь буурсан энэ үед Япончууд хэрэггүй уламжлалд баригдан зардал гаргахаас татгалзаж байгаа юм.  

Эх сурвалж: BBC worklife

 
TAGS