• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    113   |  
0

Гал халуун хайр, басхүү догдлол, анхны учралыг сануулах гэгээн хайрын баярын мэнд!

Хайрыг магтан дуулах энэ өдрийн эхлэл цуст түүхтэй холбогддог гэдэгтэй олон ч түүхчид санал нэгддэг. 

  • Эртний ромчуудын хувьд хоёрдугаар сарын 14 бол маш чухал, тэмдэглэлт өдөр байлаа. Хайрын бурхан тэнгэр Жуно-д хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэдэг байв.
  • Нэгэн домогт өгүүлсэнчлэн эртний Ромчууд хоёрдугаар сарыш 13-15 хүртэл хотоосоо  муу муухай бүхнийг хөөн зайлуулж, эрүүл энх, тариа будаа элбэг байхыг бэлгэдэн газар тариалангийн бурхан Фануд хүндэтгэл үзүүлж, “Lupercalia” гэх фестивалийг зохиодог байжээ.
  • 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа хаант улсаа нэгт тавьдаг, эр зоригтой болгох үүднээс эхнэр авахыг нь хоригложээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдогийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Учир нь, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх лам байжээ. Тэрээр хосуудад захидал, цэцэгсийг нь зөөж өгч хайрын захидал бичихэд нь тусалж муудалцсан хосуудыг эвлэрүүлдэг байсан гэдэг.

Түүний энэ явдлын талаар эзэн хаан олж мэдээд цаазлахыг тушаажээ. Харин Валентин шоронгийн харгалзагчийн охинд ухаангүй дурласан ажээ. Тиймээс цаазлуулахын өмнөх бүсгүйд хайраа илчилсэн захидлыг бичиж “Чиний Валентинаас” хэмээн хаягласан байв. Харамсалтай нь, бүсгүй түүнийг цаазлуулсны дараа л захидлыг олж уншсан гэдэг.

Итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсных нь төлөө католик сүмийнхэн Валентинийг гэгээнтнүүдийнхээ тоонд оруулсан аж. Харин МЭ-ий 496 онд Ромын пап лам Геласиус жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентиний өдөр болгох зарлиг буулгажээ.

  • Гэгээн Валентины өдрийг  XIII зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй.
  • Шувуудын орооны үе эхлэх үе

Англи, Францад V-XV зуунд хоёрдугаар сарын 14-нийг шувуудын ороо орж эхлэх үе гэж үздэг байжээ. Тиймээс ч болзоо нь хайр дурлал, үерхэл энэ өдрөөс эхтэй гэж үздэг байжээ.

  • Шоронгийн ханаар ч үл хязгаарлагдах хайр буюу Валентины анхны захидал

Шинэ Орлеаны Гүнтэн Чарльз 1415 онд Валеинтиний тухай хамгийн анхны  зохиолыг бичсэн гэдэг.

Дундад зууны нэрт яруу найрагч англи Францын аян дайны үеэр олзлогдон Лондонгийн цамхагт хоригдож байхдаа“Хайрттайгаахийх салах ёс” гэж хаягласан захидал илгээжээ. Түүний бичсэн хайрын шүлэг нь өдгөөАнгли, Франц хэлнээ орчуулагдсан. Үүний эх хувилбар Лондонгийн төв номын санд одоо ч хадгалаастай буй. Түүний шүлгийн сүүлийн өгүүлбэр нь:

“Дурлалаас болж би шаналж байна

Аяа энхрийхэн Валентин минь” гэж төгсдөг.

  • Хайрыг өнөд магтан дуулагч Жефри Чосер, Шекспир

Сонгодог уран зохиолын акулууд болох ЖефриЧосер, Уиллъям Шекспир нар дундад зууны үед хоёрдугаар сарын 14-нийг гэгээн хайрын өдөр болгон алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Романтизмийг алдаршуулагч тус хоёр зохиолч уран бүтээлдээ хайрын сэдвийг зонхилон тусгаснаар  Англи болон Европ даяар нэр алдрын оргилд хүрсэн юм.

Тэдний уран бүтээл дээр үндэслэнгар бичмэл бүхий хайрын ил захидал энэ үеэс л алдаршив.

Чосер 1382 онд Английн хаан хоёрдугаар Ричард, АннаБохемтайхуримласаны дурсгалд зориулан бичсэн Parliament of Foules гэх 700 мөртэй шүлгэнд анх удаа “Энэ бол шувуу бүхэн чуулж, хосоо олдог гэгээн Валентиний өдөр байв” хэмээн Валентинийг хайрын өдөр болгон магтан дуулсан юм.

  • Шоколад шархалсан зүрхийг эдгээж чадна

1800-аад оны үед эмч нар жор өвтөнүүдэд жор болгон шоколадыг бичиж өгдөг байжээ. Зарим газар нутгуудад шоколад шархалсан зүрхийг эдгээж чадна гэж итгэдэг байсан хэрэг. Харин орчин үед эмч нар шоколад нь сэтгэл санааг сэргээж, сэтгэл гутралыг эмчлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаанаар батлаад буй.

  • Хайрын шүүх

Дундад зуунд Францад хайр сэтгэлийн тухай хэрэг явдлыг хэлэлцдэг шүүх гэж байжээ. Хосууд асуудлыг шийдвэрлэх, эвлэрүүлэх, гэм бурууг тогтоох нь энэ шүүхийн үүрэг байв.

XV зуунд Баварийн гүнж Изабел энэ шүүхийг үүсгэн байгуулсан бөгөөд Валентины өдрүүдэд онцгой их ачаалалтай байсан гэгддэг. 

Ганц бие байгаагаараа бахархах өдөр

S.A.D буюу SINGLES AWARNESS DAY гэх хошин үг нь ганц бие хүмүүс эсвэл Валентины баярыг эсэргүүцэгчид хоёрдугаар сарын 15-нд “ганц бие байх нь зүгээрээ хэмээн бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх өдөр” аж.

Анхны захидал тэртээ 1840 оноос эхлэлтэй

XVII зуунаас дурлалт хосууд, найзууд хоорондоо энэ баяраар гараар бичсэн захидал илгээлцэж эхэлсэн ч 1840 онд Валентины баярыг анхны хэвлэмэл мэндчилгээний захидлыг АНУ-д үйлдвэрлэж эхэлжээ.

Анхны зүрхэн хэлбэртэй шоколад 1861 оноос эхтэй

Анхны зүрхэн хэлбэртэй шоколадыг 1861 онд  Cadbury шоколадны үйлдвэрийн эзэн Richard Cadbury үйлдвэрлэж, гоёмсог харцагтайгаар худалдаалах болсноор шоколадыг борлуулалт эрс нэмэгдсэн гэдэг.

 

 

TAGS