A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
11
|
|
0
|
16
|
|
0
|
15
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |
|
Хүний шунахай сэтгэл, балмад үйлдлээс болж тоо толгой нь цөөрч, мөхлийн ирмэг дээр ирсэн амьтдын нэг нь ирвэсний нэгэн төрөл үчимбэр юм.
Судлаачдын үзэж буйгаар зуу гаруй жилийн өмнө 100 мянга гаруй зэрлэг үчимбэр Африк, Ойрх Дорнод, Азийн бүс нутагт тархан амьдарч байжээ. Гэтэл өнөөдөр энэ тоо толгой 7 мянга болж цөөрчээ.
Бүгд найрамдах Намиби улсын хойд хэсэгт байрлах, алслагдмал Otjiwarongo хотын эрдэмтэд шинжлэх ухааны агаар үчимбэрийг тоо толгойг өгсөхөөр хичээнгүйлэн ажиллаж буй.
Үчимбэрийн хаант улс гэгдэх тус хот дэлхийн нийт үчимбэрийн 20 хувь буюу 1400 зэрлэг үчимбэртэй бөгөөд Африк дахь цорын ганц үчимбэрийн генетикийн лабораторитой.
Тус лабораторийг Үчимбэр хамгааллын сангийн тусламжтай байгуулсан бөгөөд мянга гаруй зэрлэг үчимбэрийн цус, эд эс, үрийн шингэн, өндгөн эсийн үүдэл эс, ДНК-ийн мэдээлэл зэрэг генетикийн хамгийн их мэдээллийн агуулсан өгөгдлийн санг бий болгосон байна.
Сонирхуулахад Дэлхийн үчимбэр хамгааллын сан 2007 онд АНУ-ын Калифорнийн их сургууль Smithsonian институттай хамтран IVF гийн тусламжтай үчимбэрийн үр хөврөлийн эсийг анх удаа лабораторид бүтээжээ.
Эрдэмтэд хамгаалалтад авсан үчимбэрийн өндгөн эсийн үүдэл эсээс дээж авч эр бэлгийн эстэй лабораторид нийлүүлж үр хөврөлийн эсийг амжилттай гаргаж авсан нь зохиомол хээлтүүлгийн анхны алхмаа амжилттай гүйцэтгэсэн явдал болсон юм.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
11
|
|
0
|
16
|
|
0
|
15
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
Daily poll
|