A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 78 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 78 | |
|
Египетийн пирамидыг үзэхээр мянга мянган жуулчид зорьдог ч түүнээс гадна тус улс Бахария болон Фарафра зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай.
Уг цөлийн байгалийн үзэсгэлэнт газрыг 2002 онд Египетийн засгийн газраас "Байгалын дархан цаазат газар" хэмээн хүлээн зөвшөөрч, бүртгэжээ. Элсэн цөлийн гайхамшиг болсон байгалийн цогцолбороор аялцгаая.
Египетийн баруун цөл болох Бахария, Фарафра зэрэг газрууд нь эзлэх талбайн хэмжээгээрээ Сахарын цөлийн нэг хувьд ч хүрэхгүй. Гэсэн хэдий ч тус улсын хамгийн ховор, үзэсгэлэнт байгалийн тогтоц энд бий. Энэ бол эртний булш, нууц эрдэнэсийг олохоор археологичид ирдэг газар биш. Харин үлэг гүрвэлийн олдвор, бусад олон сая жилийн турш бидний олж харж байгаагүй бусад зүйлсийн үлдэгдэл эндээс илэрдэг.
Каираас баруун өмнө зүгт 370 км-ийн зайд, Бахария хотгорын зүрхэнд байрлах энэ хэсэг дэлхийн хамгийн хуурай бүсүүд оршиж буй энэ газарт "амьдрал" авчирдаг гэж хэлж болно. Далайн мод, шинэ жимсээр дүүрэн энэхүү үзэсгэлэнт газарт байдаг нутгийн халуун рашаан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг. 40 хэмээс дээш халах тохиолдолд гардаг анхилуун үнэр нь нутгийн иргэд, зочдод тайвшрах, алжаалаа тайлах бүрэн боломжийг олгодог.
Бахария Oasis-аас урагш хэдэн зуун ширхэг хар нунтгаар бүрхэгдсэн толгодоор хүрээлэгдсэн байдаг. Энэ бол дэлхийн хамгийн хачирхалтай үзэсгэлэнт газруудын нэг болох "Хар цөл" юм. Хар цөлийг илүү сайхнаар харахын тулд хамгийн өндөр цэг болох "Англи уул" нэртэй толгод руу өгсөх хэрэгтэй. Энэ тайван газарт та гүнзгий амьсгаа авч, хар чулуугаар хучигдсан элсэн цөлд Юрийн галавын үед гарсан галт уулын идэвхжилтийн шинжийг ч харах боломжтой.
Бахария, Фарафра хоёрын хоорондох зайд маш олон гайхалтай газрууд бий. Баруун зүгт 30 км-ийн зайд хүрмэгц Хар цөлийн галт уулын толгод харагдахаа болино. Энд "монохроматик" нэртэй тал газар бий. Хүмүүс яг энэ хэсэгт ирээд үзэх байгаль ингээд дуусч, учир нь энд үзэх зүйл алга хэмээн боддог. Харин энд олон сая жилийн өмнө хөрсний элэгдлээс үүссэн "алтан шохойн чулуун" тогтоц бий.
Энэ бол болроор хийсэн уул. Хачирхалтай сонсогдож байгаа биз? Холоос харахад үүнд онцгой зүйл огт байсангүй. Харин ойртоод харвал илүү дур булаам гэж тодотгохоор харагдана. Энэ нь газрын гүн дэх тектоник эвдрэлээс үүссэн бөгөөд гялалзах нь үнэхээр гайхамшигтай.
Хар цөлийн баруун урд зүгт 126 км-ийн зайд орших "Цагаан цөл" нэртэй газар нь баруун хэсгийн хамгийн ер бусын байгалийн үзэсгэлэнт газар юм. Өргөн уудам нутаг, цагаан шохойн чулуун далайн давлагаа мэт гайхамшигтай байгалийн тогтоц нь аялагчдыг алмайруулдаг. 30 сая жилийн өмнө үүссэн мөстлөгийн дараа тектоник хөдөлгөөний өргөлт нь эдгээр гадаргууг бий болгосон. Элсэн шуурга гарсан ч өнөөг хүртэл хэлбэр дүрсээ хадгалсаар байна.
Олон хүмүүс бүтэн сартай шөнө цагаан цөлд байх нь хамгийн сайхан цаг гэж үздэг. Энэ үеэр цагаан шохойн чулуулаг нь сарны гэрлийг тусгаж, сонирхолтой дүрсүүдийг бий болгодог. Сарны туяаны тусламжтайгаар яг л үүлнээс хардаг шиг тэмээ, хүний царай зэрэг хэлбэр, дүрсийг харах боломжтой.
Машинаа салхины эсрэг байрлуулж, хүйтэн элсэн дээр хивс дэвсээд, түүдэг гал асаана. Зарим шөнө температур 0 хэм хүрч байсан ч гадаа унтахад нэг их даарахгүй. Хэчнээн тухгүй байсан ч нүдээ нээх бүрдээ хүйтнээ мартаж, дээрх сая сая оддыг гайхшран харах болно.
Эх суралж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|