• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    60   |  
0
 

“New York Times” –д нийтлэгдсэн Америкийн “Үнэгүй интернет”-ийн эрэлт хэрэгцээний талаарх нийтлэллийг уншигч та бүхэндээ хураангуйлан хүргэж байна. 

Кофе шоп, номын сангууд хаагдсанаас болж хүмүүс үнэгүй Wi-Fi ашиглахын тулд сургууль, номын сан, кофе шопууд зэрэг газруудын авто зогсоолыг зорьж байна. 

Хойд Каролин мужын Рутерфортонд өглөөний нар мандсан даруйд зохиолч Бет Ревис  өөрийн машина унан, хаалттай байгаа дунд сургуулийн машины зогсоолд очиж, сургуулийн интернетэд холбогддог гэнэ. Тахал гарсанаас хойш Бет гурав дахь удаагаа энд ирж байгаа бөгөөд тус сургуулийн интернетийг ашиглан машин дотроосоо сурагчиддаа хоёр цагийн цахим хичээл ордог аж.

Тэрээр "Би жолооныхоо ард суун нэг гартаа утсаа нөгөө гартаа хүүхдүүддээ заах материалаа барин цахим хичээл заадаг. Миний амьдардаг Чарлотт хотоос 112 ки-ийн зам туулж, өндөр хурдтай интернетэд холбогдох боломжтой болдог. Харин тахал гарсанаас хойш энэ бараг боломжгүй зүйл болсон" гэжээ.

Зөвхөн Бет гэлтгүй АНУ-д амьдардаг олон хүнд үүнтэй ижил бэрхшээл тулгарчээ. Хүмүүс үнэгүй, өндөр хурдтай Wi-Fi-д холбогдохын тулд ажиллахгүй байгаа кафе, номын сан, дэлгүүрүүдийн авто зогсоолд очин машин дотроосоо ажлаа амжуулж байна.

Мөн үүний нэг жишээ болох Луис Дэрригийн амьдардаг газар интернетийн хурд секундэд таван мегабит байдаг. Харин сургуулийн Wi-Fi-н хурд нь секундэд 25 мегэбит тул 11км займыг туулан Корнел Их Сургуулийн гадаа ирж, ажлаа хийдэг байна. 

Ноён Дэрригийн гэрийнхэн ээлжлэн машинаа унан үнэгүй интернетэд холбогдож ажил, хичээлээ хийдэг юм. Хүмүүс зогсоол дээр бие биенээсээ зайгаа барихын тулд ихэвчлэн машин болгоны дунд нэг сул зогсоол үлдээдэг байна.    

Америкчуудын дөрөвний нэг нь гэртээ интернетгүй байдаг. Пью судалгааны төвийн авсан судалгаагаас үзхэд судалгаанд орсон хүмүүсийн ихэнх нь интернетийн төлбөр төлөх боломжгүй эсвэл тухайн газарт интернетийн сүлжээ муу байдаг учир гэртээ интернетгүй гэжээ. 

Сүүлийн өдрүүдэд төр баригчид ард иргэдийнхээ цахим сүлжээний асуудал дээр анхаарал хандуулан утасгүй интернетийн хурд болон хүчин чадлыг нэмж илүү олон газар хүргэх тал дээр анхаарлаа хандуулж байна. 

М.Гэрэлт-Од

TAGS