A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |
|
Астрономичид дэлхийгээс нэг мянган гэрлийн жилийн зайтай, нарны аймагт хамгийн ойр орших хар нүхийг илрүүлсэн талаар өчигдөр буюу лхагва “Astronomy & Astrophysics” сэтгүүлд нийтэлжээ.
Хар нүх гэрлийг хүртэл өөртөө татдаг тул харагдах боломжгүй ч хар нүхийг халхалж байгаа тод гэрэлтэх хоёр дагуул одыг эрдэмтэд олж харжээ. Энэ хоёр одыг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасаас цэлмэг шөнө ямар нэгэн төхөөрөмжийн тусламжгүйгээр харах боломжтой.
Астрономичид телескоп дахь одны зураглалыг ажиглаж дагуул од нь энэхүү нууцлаг зүйлийг дэлхийн 40 хоногтой тэнцэхүйц хугацаанд тойрч байгааг илрүүлжээ. Хар нүхийг хоёр дахь дагуул од нь эхний одоос нэлээд зайтай байрладаг байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар илрүүлсэн энэ нээлтээ хар нүхийг оролцуулсан гурвалсан систем гэж үзэж байна. Энэхүү ажиглалтыг Чили дэх европын сансрын өмнөд ажиглалтын бүс болох La Silla Observatory-д MPG/ESO 2.2-метрийн телескопын тусламжтай олж мэджээ.
Үл үзэгдэх биет болох хар нүхний масс нь хамгийн багадаа нарнаас 4 дахин их болохыг Тус судалгааны багийн ахлагч, сансрын өмнөд ажиглалтын бүсийн эрдэмтэн Thomas Rivinius-ийн мэдээлсэн юм.
Одоог хүртэл астрономичид сүүн замаар 20 гаруй хар нүхийг илрүүлээд байгаа бөгөөд энэ шинэ хар нүх нь ирээдүйд илэрэх олон тооны хар нүхийг зөвхөн нь нэг нь гэж үзэж байна. Сүүн замд хэдэн зуун сая хар нүх байх боломжтой, бид маш цөөнийг л мэдэж байна. Илүү ихийг мэдэхийн тулд илүү зөв байрлалаас судалж байж илрүүлэх боломжтой.
Эх сурвалж: СNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
8
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|