A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
41
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 60 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 60 | |
|
Энэ оны тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеаполис хотод Жорж Флойд цагдаа нарын гарт, гэгээн цагаан өдрөөр, олны нүдэн дээр амиа алдав. Цагдаагийн ажилтан Дерек Шовин түүний хүзүүн дээр өвдөглөн дарж, “Амьсгалж чадахгүй байна” гэхийг нь үл тоон, хүч хэрэглэж байхыг хууль сахиулагч Томас Лейн болон Ж. Александер Куенг хажуунаас нь харж, тусалж байлаа.
Миннесота мужийн Миннеаполис хотын дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хуурамч чек ашиглахыг завдсан хэргээр Флойдыг баривчлах үед энэ бүхэн болов. Хар арьст залуугийн хүзүүн дээр өвдөглөсөн цагаан арьст цагдаа, амьсгал нь боогдож тусламж хүсэж буй талийгаач, түүний хажууд хэнэг ч үгүй зогсоод бичлэг хийсэн хүмүүс, ерөөс болсон явдлыг тойрсон бүхэн дэлхийн хамгийн ардчилсан, нээлттэй, эрх чөлөөт гэгддэг улсад бугласан идээ бээр, шударга бус явдлыг дэлгэн харуулж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг даамжруулав.
Олон нийтийн сүлжээ, интернэт, хэвлэл мэдээллээр болсон явдлын бичлэг цацагдахад баривчилгаанд оролцсон дөрвөн цагдаа, хуурамч чек ашиглахыг завдаж байна гэж дуудлага өгсөн дэлгүүрийн ажилтан ажлаасаа халагдаж, Холбооны мөрдөх товчоо энэ хэргийн мөрдлөгийг эхлүүллээ. Гэлээ ч Флойдын үхэл хэдэн зуун жилийн турш Америкт амь бөхтэй оршсоор буй арьсны үзэл, түүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг сэдрээж, одоогоор 30 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж байна.
ГУДАМЖИН ДАХЬ ЦААЗ
Олон нийтийн сүлжээнд тавигдсан найман минутийн бичлэгийг үзсэн хүмүүс “Энэ бол хар арьстнуудыг гудамжинд цаазалж буй явдал” гэж мэдэгдсэн. Зэвсэггүй, хууль сахиулагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй хүнийг тусламж гуйхыг үл тоосон нь, хүч хэрэглэсэн нь, ерөөс Жорж Флойдын адил олон залуу цагаан арьст цагдаа нарт буудуулан, хүчирхийлүүлэн амиа алддаг нь, гэвч энэ бүхэн хэсэг хугацааны дараа мартагдаж дараачийн ийм тохиолдол гартал нам гүм болцгоодог нь олны дургүйцлийг хүргэдэг байсан. Гэхдээ энэ бүхэн одоо камерт тодоор бичигдэн, олон нийтийн сүлжээгээр тарлаа. Жорж Флойдыг нас барсны маргааш хотын Чикагогийн өргөн чөлөө буюу хэрэг болсон газарт “Black Lives Matter” лоозон барьсан хэдэн мянган хүн цуглаж, Миннеаполисын цагдаагийн гуравдугаар хэсэг рүү очжээ. Тайван эхэлсэн жагсаал цагдаагийн хэсгийн барилга руу чулуу шидэх, будаг цацсанаар даамжирч, тусгай албаныхан элс, химийн бодис ашиглан улангассан хүмүүсийг тараасан. Тавдугаар сарын 27-ны өдөр мөн Чикагогийн өргөн чөлөөнд хүмүүс цугласан бөгөөд цагдаа нар резинэн сумаар буудаж, хий ашигласны дүнд нэг хүн нас барсан. Мөн өдөр ЛосАнжелест 500-1000 хүн хотын “I-5” замыг хаалаа. Миннеаполисын эсэргүүцэгчид цагдаагийн хэсгийг галдан шатааж буй бичлэгийг телевизээр дамжуулж, олон нийтийн сүлжээгээр тарааж байна. Товчхондоо, олны нүдэн дээр, гудамжинд, өөрийгөө хамгаалж чадалгүй амиа алдсан Жорж Флойдын үхэл Америкийн нийгэмд оршин тогтносоор ирсэн арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэлтэй зөрчил, хагарлыг дэвэргэлээ. Зургаан жилийн өмнө Нью-Йоркт яг ийм байдлаар амиа алдсан Эрик Гарнерыг нэхэн санацгаалаа. Улстөрчид, урлагийнхан, нийгмийн зүтгэлтнүүд ч эс эргүүцэл, дургүйцлээ илэрхийлж, шударга ёс шаардаж байна. Шударга бус байдал, арьсны үзлийн эсрэг жагссан хүмүүсийн эсэргүүцэл эрчимжихэд АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден нар талийгаачийн үхлийг Холбооны мөрдөх товчоо мөрдөх болсныг мэдэгдсэн билээ.
ЦАГДААГИЙН СҮР БА ХҮЧ
АНУ-д хууль сахиулагчид, цагдаа нар нэр хүндтэй алба хаагчдын нэгд тооцогддог. Холливудын кинон дээрээс олонтоо харж болох инээмсэглэсэн, найрсаг цагдаа хар санаатныг буулган авч, ард олноо авардаг дүр зурагт дэлхий нийт хэдийн дассан. Гэсэн ч олон нийт болоод цагдаа нарын харилцаа бодит байдал дээр өөрийг бид харж байна. Өнгөрсөн онд “Urban Institute” байгууллагын мэдээлснээр, АНУ-ын хууль сахиулагч байгууллага болоод иргэдийн хоорондын ойлголцол, хамтын ажиллагаанд дорвитой өөрчлөлт гарсан гэх. Хэрэг гарсан Миннеаполис хотын цагдаагийн ажилтнууд найрсаг, шударгаар хуулийг сахиулах төсөлд оролцсон оноо нь 3.17 нэгжээс 3.45 хүртэл “дээшилжээ”. Энэ нь хууль, эрхзүйн хэм хэмжээг сахиулахдаа тэд иргэдэд хүндэтгэлтэй, хууль ёсны дагуу, бусдын эрх ашгийг хангалттай харгалзан үзсэн гэсэн үзүүлэлт аж. Гэтэл америкчууд ердөө жилийн дараа энэ бүхнийг үгүйсгэх явдлын гэрч болцгоож байна. Хар арьст иргэд цагаан арьст цагдаа нарын гарт амиа алдсан олон тохиолдлын хамгийн сүүлчийнх нь Жорж Флойдын үхэл болов. Бреонна Тейлор, Ахмауди Арбери гээд энэ жагсаалт сүүлийн арван жилийн тохиолдлоор тооцвол чамгүй урт үргэлжилнэ. Холбооны Засгийн газрын хүчин чармайлт, төрийн бус байгууллага болон иргэдийн нийгэмлэгийн шаардлага, чармайлт, шинэчлэлийн он жилүүд хийгээд энэ ажилд зарцуулж буй их хэмжээний хөрөнгөөс үл хамааран АНУ-д энэ нь эмзэг, тулгамдсан асуудал хэвээр үлдэж байна.
Х.Инга
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
41
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|