• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0

Өнгөрөгч 7 хоногт Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор АНУ даяар эхэлсэн эсэргүүцэл улам хурцдаж эхэллээ. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Доналд Трамп: “Холбооны цэргийн болон цэргийн бус бүх нөөц бололцоогоо дайчлан  бослого дээрмийг зогсоож, эвдэн сүйтгэх, галдан шатаах явдалд цэг тавина. Мөн хууль сахиулагчдын эрхийг хамгаална. Үүнд та бүхний зэвсэг эзэмших эрх ч яригдах болно. Улс оронд маань үүсээд буй замбараагүй, хууль цаазгүй явдлыг зогсоох болно” хэмээн мэдэгджээ.    

Түүнчлэн өөрийгөө “Хууль цааз хэрэгжүүлэгч ерөнхийлөгч, тайван жагсагчдын холбоотон” хэмээн өргөмжилсөн Трамп “Хэрэв мужийн болон хотын захирагчид оршин суугчдынхаа амь насыг, эд хөрөнгийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авахгүй бол цэрэг байршуулан асуудлыг шийдэх болно” гэсэн юм.  

Ерөнхийлөгч Трамп Вашингтон дахь “түрэмгийллийг” зогсоохын тулд мянга мянган зэвсэгт цэргүүд, хууль сахиулагч байгууллагын ажилтнуудыг аль хэдийн илгээснээ ч илэрхийлэв.  

Трамп мэдэгдлээ илэрхийлэхээсээ өмнө буюу Вашингтоны цагаар 19:00 цагт хөл хорьсон бөгөөд цагдаагийн газар, харуулууд утаат бөмбөг ашиглан жагсагчдыг холдуулсан байна.

Удалгүй Лафаетт талбайг хүчээр чөлөөлсөн шалтгаан тодорхой болж, Трамп “хүндэтгэлээ маш онцгой газарт илэрхийлэх болно” гээд ням гаригийн орой жагсагчдын хөлд нэрвэгдэн гал гарсан Гэгээн Жоны эпископал сүмийн гадна библи барин зургаа даруулжээ. Гэвч тэрбээр сүм рүү ороогүй, ямар ч шашны зорилготой үйл хэрэг байгаагүй байна.  

Зэвсэгт хүчний хорооны дарга Адам Смит Ерөнхийлөгч Трампыг шийдвэрээ эргэн харахыг хүссэн байна. Тэрбээр “Зэвсэгт хүчнийг дотооддоо байрлуулах асуудал бол хөнгөн хуумгай хандаж болохооргүй ноцтой зүйл. Бид ардчилсан улсад амьдарч байгаа болохоос дарангуйлалд амьдраагүй. Эрх мэдлээ нөхцөл байдлыг хүндрүүлэхэд биш намжаахад ашиглана уу.” гэжээ.  

1807 онд батлагдсан бослогын тухай хуулийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаарх яриа олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.  

Конгрессын судалгааны хүрээлэнгээс урьд нь уг хуулийг олон удаа ашиглаж байсан талаар мэдэгдсэн бөгөөд 1960-аад оноос хойш буюу хүний эрхийн эрин үед ховорхон ашигласан байна.  

Бэлтгэсэн: Н.Анударь

  Эх сурвалж: nbcnews.com

TAGS