• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0
 

Бид ургамал, амьтдын төрөл зүйл устаж үгүй болох магадлалтай гэж зөгнөх хэрэггүй болжээ. Учир нь энэ үйл явц аль хэдийн эхэлчхээд байна. Энэ бүхэн хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй.

Хүмүүс хэдийн олон зуун амьтдын төрөл зүйлийг устгаж, түүнээс ч илүүг нь зарж борлуулж, химийн хорт бодисоор хордуулах замаар мөхлийн ирмэгт хүргэсэн. АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академиас гаргасан судалгаагаар сүүлийн арван жилд хэд хэдэн төрөл зүйл хурдацтайгаар устаж үгүй болж байгааг дэлгэв.

Мексикийн үндэсний бие даасан их сургуулийн экологийн профессор Герардо Себаллос Гонсалес 2001-2014 оны хооронд ойролцоогоор 173 төрөл зүйл устаж үгүй болсон талаар мэдээлэв. Түүний судалгааны баг өнгөрсөн 100 жилд 400-аас дээш төрлийн сээр нуруутан мөхсөнийг илрүүлжээ. Тухайлбал, амьдрах орчин нь байхгүй болсноос орангутан, алс дорнодын ирвэс ховорджээ. Байгалийн шалгарлын хуулиар аливаа төрөл зүйл мөхөхөд 10,000 жилийн хугацаа ордог байна.  

Манай гариг дээр нийт 5 удаа амьд биет үй олноор устаж байсан. Ургамал, амьтан, бичил биетүүдийн 70-90 хувь нь мөхжээ. Хамгийн сүүлд 66 сая жилийн өмнө үлэг гүрвэл устан билээ. Гэвч тэдгээр нь галт уул дэлбэрэх, галав юүлэх зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалсан. Харин орчин үед энэ үзэгдэл хүн төрөлхтнөөс хамааралтай.

Мөхөл дагуулсан мөхөл ...

Амьтад устаж шинэ төрөл зүйл үүсэж амьдрал дахин эхлэх хүртэл хэдэн сая жил зарцуулагддаг. Эрдэмтэд “Одоо дэлхий дээр байгаа ан амьтдын зөвхөн хоёр хувь нь л байгалийн шалгарлаар үлдсэн. Харин төрөл зүйлийн тоо урьд өмнөхөөсөө нэмэгдсэн байдаг.” гэжээ.

Дээр дурдсан мөхлийн аюулд ороод байгаа амьтад нэг бүс нутагт төвлөрсөн байгааг судлаачид анхааруулж байна. Экосистемийн нэг төрөл зүйл алга болоход л систем тэр чигтээ доголддог гэнэ. Энэ нь цаашлаад хүн төрөлхтөнд ч аюултай.

Зарим мэргэжилтнүүд коронавирусийн тархалтын шалтгааныг Хятад дахь зэрлэг ан амьтдын худалдаатай холбож үзэж буй.

Ямартай ч, үүнд яаралтай арга хэмжээ авах цаг ирээд байгаа. Энэ оны сүүлээр 1993 онд баталсан Биологийн олон төрөл зүйлийн НҮБ-ын конвенцын хүрээнд ирэх арван жилд авч хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэх юм. 2010 онд Японд болсон дээд хэмжээний уулзалтаар АНУ шинэ зорилт тавьсан боловч энэ оны байдлаар тэдгээр зорилтууддаа хүрч чадаагүй юм.

Бэлтгэсэн: Н.Анударь

Эх сурвалж: cnn

TAGS