A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
Олон улс даяар коронавирусын эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөн идэвхтэй үргэлжилсээр байна. Нийтдээ гуч гаруй компани вакцин гарган авах туршилтын ажлын явцаа танилцуулж эхэллээ.
Өнгөрсөн сард Их Британийн эм үйлдвэрлэлийн “AstraZeneca” компани хоёр чухал гэрээ байгуулсны үр дүнд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран нэг тэрбум тун үйлдвэрлэх боломжтой хэмээсэн.
Өнгөрсөн Пүрэв гарагт “AstraZeneca” компанийн байгуулсан хоёр гэрээ нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг мэдэгдэхүйц байдлаар нэмэгдүүлсэн. Үүний нэг нь Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын дэмжлэгээр эрүүл мэндийн хоёр байгууллагатай хийсэн 750 сая ам.долларын санхүүжилттэй гэрээ юм.
Тус гэрээний дагуу “Олон улсын тахлаас урьдчилан сэргийлэх эвсэл” (CEPI) болон “Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо” (GAVI)-той хамтран үйлдвэр барих газар, түүнчлэн гурван зуун сая тун вакцин үйлдвэрлэх, тараах ажилд туслахаар болжээ. Вакцин үйлдвэрлэл энэ оны сүүлээр эхлэх юм.
Мөн Энэтхэг улсын “Серум Институт” вакцины үйлдвэр (SII)-тэй байгуулсан лицензийн гэрээгээр нэг тэрбум тунг хөгжиж буй болон буурай орнуудад нийлүүлэх юм. Энэ нь дөрвөн зуун сая хүнд хүрэх боломжтой юм.
“AstraZeneca”-ын ерөнхий захирал Паскал Сориот ирэх наймдугаар сард AZD1222 вакцины туршилтын үр дүн гарна гэж таамаглаж буй.
Тэрээр АНУ-д 300 сая тун, Их Британид 100 сая тун нийлүүлэхээ амласан билээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|