• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0
 

Цагаан хоолтнуудад дуулгах сайхан мэдээтэй! Веган далайн бүтээгдэхүүн гарган авахад бэрхшээлтэй байдаг ч техник технологийн дэвшлийн ачаар хэрэглэгчдийн гарт хүргэх боломжтой болжээ. Далайн байцаад ороож шарсан дүпү, хаштай тэрияаки, төрөл бүрийн буурцагт ургамлаас гаргаж авсан уураг. Эдгээр нь унаги, туна гэх мэт загасны махыг орлуулж хийдэг хоол хүнс юм. Загасны мах орлуулагч нь цоо шинэ ойлголт биш боловч боловсруулалт дутмаг учир түгээмэл байгаагүй.  

Жижиг зах зээл + гаргаж авахад хэцүү бүтээгдэхүүн

Одоогийн байдлаар веган далайн бүтээгдэхүүн хоол хүнс үйлдвэрлэлд маш бага хувийг эзэлдэг. АНУ-д 2019 оны байдлаар нийт махны борлуулалтын ердөө нэг хувийг эзэлж, 9.5 сая ам. долларын ашиг олсон байна.

 
 

Зөвхөн загасны маханд байдаг хайрслаг, зөөлөн өвөрмөц амт, уураглаг чанар, шим тэжээлийг алдагдуулалгүй гарган авах нь нарийн технологи шаардсан ажил. Тийм ч учраас энэ салбарын компаниуд нэг төрлийн далайн бүтээгдэхүүнээр дагнан ажиллахад анхаардаг. “Далайн бүтээгдэхүүн өөрөө хүний биед тустай олон чухал шим тэжээлийг агуулдаг. Үүнийг цагаан хоолтнуудад хүргэх боломжтой болж байгаа нь хоол үйлдвэрлэлийн салбарт гарч буй томоохон дэвшил.” гэж Good Food Institute (GFI) – ийн тогтвортой далайн хүнсний менежер Жен Лэми хэлжээ.

Өдрөөс өдөрт нэмэгдэж буй эрэлт

Цагаан хоолтнуудын хувьд далайн бүтээгдэхүүн төдийлөн хэрэглээд байдаггүй. Энэ нь соёлын болон түүхэн шалтгаантай. Тухайлбал, католик шашинд загасыг махан төрөл гэж авч үздэггүй бөгөөд мацаг барих өдрөө загасыг хэрэглэдэг байна.

Гэвч 2018 онд Лондон хотод байрладаг “Sutton & Sons” загасны сүлжээ дэлгүүр веган далайн хоолны цэс гаргаснаар энэ ойлголт халагдсан гэж хэлж болно. “Одоогоор веган бүтээгдэхүүн нийт орлогын 20 орчим хувийг эзэлж байна. Цаашдаа ч веган цэсээ шинэчилж, нэр төрлийг нь баяжуулах болно.” гэж Sutton & Sons компанийн төлөөлөгч Николас О’Коннор хэлжээ.

Жижиг зах зээл мэт боловч цаашид өргөжин тэлэх ирээдүйтэй салбар юм. Анх “dairy-free” сүүг сүүний харшилтай хүмүүст зориулж гаргаж байсантай адил сам хорхойг ч гэсэн эсийн аргаар боловсруулж гаргах бүрэн бололцоотой. Харин далайн амьтдын тоо толгой буурч байгаагаас аажимдаа нийлүүлэлтгүй болно гэж үзэх хүмүүс ч бий.

2018 оноос эхлэн хэд хэдэн веган бүтээгдэхүүн зах зээлд шинээр гарч ирэн, хөрөнгө оруулалт ч түүнийг нь даган өссөн. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар “BlueNalu” компани 20 сая ам. долларын хөрөнгө оруулалт татжээ. Нэг компани дангаараа эсвэл хөрөнгө оруулагч энэхүү зах зээлд давамгайлах бололцоо тун өндөр. Засгийн газар ч ялгаагүй. Үүнийг уншиж суугаа та ч Монголдоо нэвтрүүлж хөгжүүлж болох юм шүү.

 
 

Сүүлийн жилүүдэд веган хоолны бизнес улам өргөжих болов

Импортын хүнснээс аль болох татгалзахаар шийдсэн Сингапур улс веган далайн бүтээгдэхүүнээрээ тэргүүлэх болжээ. 2019 оны наймдугаар сард Сингапурын Хүнс, биотехнологийн инновацийн хүрээлэн АНУ-ын ургамлын гаралтай далайн хоол үйлдвэрлэгч “Sophie's Kitchen”-ийн Сингапур дахь салбартай хамтран ажилладаг. Үүний хүрээнд, далайн замгийг бичил эсийн түвшинд исгэх замаар загасны махан дахь уургийг гарган авч байна. 

 
 

Мөн Сингапурын “Shiok Meat” нь эсийн гаралтай далайн хоол үйлдвэрлэгч анхны компани бөгөөд хавчны махыг эсээс амжилттай ургуулан авсан юм. Лабораторийн аргаар гаргаж авсан мах нь тухайн амьтны махан дахь эстэй адил бүтэцтэй эс гаргаж авдгаараа онцлог юм. Энгийнээр тайлбарлахад “донор” амьтдаас эсийг нь авч биореакторт ургуулдаг.

Сонирхуулахад, тус компанийн гарган авсан сам хорхойн банш нь 150 ам. долларын үнэтэй зарагддаг байна. Бид аль болох үнийн хямд бодлого баримталж байгаа ч, загасны мах өөрөө үнэтэй зэрэглэлийн хоолонд тооцогддог. Эсийн түвшинд гаргаж авч буй тохиолдолд үүнээс ч үнэтэй байх магадлалтай.

Веган далайн хүнс бол шинээр бий болж буй зах зээл

Коронавирус хоол хүнсний салбарыг ч тойрсонгүй. Амьтны махнаас хүнд өвчин халдварлах эрсдэл өндөр гэдгийг бид бүгд мэддэг болсон. Тэгвэл саяхан АНУ-д авсан судалгаагаар нийт оролцогсдын 23% нь, ялангуяа 18-24 насны залуучууд хөл хорионы үед ургамлын гаралтай мах хүнсэндээ түлхүү хэрэглэж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC

TAGS