• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0
 

Нам үргэлж нэгт

1989 оны дөрөвдүгээр сард Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Яобан таалал төгссөний дараахан, одоогийн ерөнхийлөгч Ши Жиньпиний эцэг Ши Зоншун удалгүй болох цуст бослогыг мэдсэн юм шиг л эмх замбараагүй байдал үүсэхийг анхааруулж, намынхаа гол гишүүдэд захидал бичжээ. Ху Яобан залуучуудын дунд нэр нөлөөтэй, өөрчлөлт шинэчлэлийн гол оч нь байсан юм.

Мао Зедуны үед Шигийн гэр бүл ихээхэн хохирол амссан бөгөөд улс төр ч хямралтай байсан үе. Маогийн тушаалаар эцгийг нь хүчээр шоронд суулган байцааж байв. Олон жилийн дараа хүүтэйгээ уулзахдаа танихгүй байсан гэдэг.

Ши Зоншуний улс төрийн замнал саад тотгороор дүүрэн байсан боловч намдаа өндөр итгэл хүлээлгэдэг жанжин шугамаасаа хэзээ ч ухарч байгаагүй гэдэг. 

Ши Жиньпинийг залуу насанд нь намын удирдагчийн хүү гэдгээр нь гадуурхдаг байв. 1989 оны тавдугаар сард Фужиан дахь орон нутгийн удирдагч болсны дараа соёлын хувьсгалын талаар “Мухар сүсэг, тэнэглэл эмх замбараагүй байдалд хүргэдэг. Тийм зүйлийг дахин давтах хэрэгтэй юу? Тогтвортой байдал, нэгдэлгүйгээр юу ч боломжгүй!” гэжээ.

 
 

Улс орон тогтвортой байхын үндэс төрийн хяналтад цэрэг арми байх явдал

Ши Жиньпин энэ өдрийн талаар төдийлөн дурддагүй боловч үг, үйлдлээс нь түүний байр суурь тодорхой харагддаг. Соёлын хувьсгалын үеэр Ши Жиньпин арван гуравхан настай байсан бөгөөд чухам тэр үед л оюутнууд улс орныг бүхэлд нь хөдөлгөх хүчтэй гэдгийг ясандаа тултал ойлгож авчээ. Тийм ч учраас залуу үеийн боловсрол, тэдэнд чиглэсэн суртал ухуулгыг хэрхэн явуулахаа сайн мэддэг. 

Тэрбээр “ЗХУ задарсан шалтгааны нэг бол төр засаг нь цэрэг арми дахь хяналтаа алдсантай холбоотой” гэж байжээ. 

 
 

“Мао Зедуны хөрөг Бээжингийн төв талбайд байгаа цагт нэг цаг үед л амьдарч байгаагаас ялгаагүй”

Ши Жиньпин хэлэлцэж зөвлөлдсөний үндсэн дээр асуудлыг шийдэхдээ гарамгай боловч үзэл бодлоосоо ухардаггүй нэгэн. Нам, коммунизм хоёрыг хадгалж авч үлдэхийн тулд ямар ч үнээр хамаагүй тэр байр сууриа хамгаалсаар байх болно. 

Харин Хонконг Хятадын авторитар засаглалд итгэдэггүй. Эрх чөлөөг асар их өртгөөр олж авдаг ч алдахад хүрвэл хормын төдийд алдах эрсдэлтэй. 

Эх сурвалж: Foreign Policy

 
TAGS