A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 99 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 99 | |
|
Жил бүрийн зургаадугаар сард дэлхийн эдийн засаг, энх тайвны хүрээлэн (The Institute for Economics and Peace) дэлхийн хүн амын 99.7 хувь нь оршин суудаг 163 тусгаар улсыг 23 хүчин зүйл, хэмжүүрийн хүрээнд судалж энх тайвны итгэлцүүрийг шалгаруулдаг билээ.
14 дэх удаагийн, энэ жилийн тайлангийн хувьд улс орнуудын энх тайван байдалд цар тахлын үзүүлж буй нөлөө, авч буй хариу арга хэмжээ, энх тайван нийгмийг цогцлоохын тулд институт болон зохион байгуулалт, гэмт хэргийн гаралт, терроризм зэргийг харгалзан үзжээ. Цар тахал нийгэмд ямар үр дагавар авчирч буй, ялангуяа эдийн засгийн үр нөлөө нь энх тайван байдалд хэрхэн эрсдэл учруулж буй хийгээд аль улсууд энэ цочирдлоос гарах үр дүнтэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж буй зэргийг тооцсон байна.
Энэ жилийн хувьд улс орнуудын энх тайван байдал өмнөх жилтэй харьцуулахад 0,34 хувиар буурсан нь өнгөрсөн 12 жилийн турш 9 дэх удаагийн ухралт болж байгаа юм. Манай улсын хувьд өнгөрсөн жил 2018 оныхоос 4 байраар урагшилж 42 дугаарт жагссан бол энэ жил 3 байраар урагшилж Кувейт улстай зэрэгцэн 39-д жагсжээ.
Сонирхуулахад Исланд улс 2008 оноос хойш жагсаалтыг тэргүүлж, Шинэ Зеланд, Португали, Австри, Дани улс энх тайван байдлаараа удаалж байгаа бол энх тайван хамгийн бага цогцлоосон улсаар Афганистан улс нь хоёр жил дараалан шалгарч байгаа бол үүний дараа Сири, Ирак, Өмнөд Судан, Йэмэн улсууд 2015 оноос хойш сүүл мушгиж байгаа билээ.
Өнгөрсөн жилээс хойш дэлхийн найман бүс нутгаас ОХУ болон Евро Ази гэсэн ердөө хоёрхон бүс нутаг энх тайвны үзүүлэлтээ дээшлүүлж чадсан бол Хойд Америк удаалсан юм.
Өмнөх жилтэй харьцуулахад 2020 оны улс орнуудын энх тайвны индекс 81 оронд дээшилсэн бол 80 улс ухарсан байна.
Эх сурвалж: Visionofhumanity.org
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|