A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |
|
Гуравдугаар сарын 31-нд буюу Covid-19-ын цар тахлын оргил үеэр Камбожийн хувцасны үйлдвэрийн ажилтан Soy Sros өөрийн фэйсбүүк хуудсандаа компанийн ёс зүйгүй үйлдлийг дэлгэсэн пост бичсэнийхээ төлөө хоригдох ял авсан байна.
Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын нөлөөгөөр хувцасны томоохон брэндийн захиалга зогссоноос Камбож дахь үйлдвэрүүд үүдээ барихад хүрсэн юм.
Үүний хариуд засгийн газраас үйлдвэрүүдэд ажилчдаа халахгүй, сул зогсолттой байгаа үед хөдөлмөрийн хөлсний тодорхой дүнг дүйцүүлж цалинжуулах чиглэл өгч байсан юм.
Харин Soy Sros-ийн постоос үзвэл түүний ажилладаг хувцасны үйлдвэр энэ зааварчилгааг үл тоож байгаа бөгөөд жирмэсэн эмэгтэйчүүдийг оролцуулан нийт 88 ажилчнаа 3 сарын турш цалингүй байлгаж байгаад бухимдсан байна.
Харин үүний хариуд Michael Kors, Jimmy Choo, Kate Spade, Coach болон Versace зэрэг брэндийн хувцсыг үйлдвэрлэдэг Хонконгт суурьтай Superl Holdings компани ажилчдадаа цалинг нь олгоно гэсэн мэдэгдэл хийсэн хэдий ч маргааш нь цагдаа нар Soy Sros-ыг баривчилжээ 2 сар гаруй хугацаанд цагдан хорьжээ.
Хоёр хүүхдийн ээж өрх толгойлсон Soy Sros-ыг ажил олгогч нь худал мэдээлэл тараан, компанийн нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн байна. Энэ үйл явдал нь Камбожийн хувцасны үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл засгийн газар болон брэндийн нийлүүлэгчдийн эсрэг тэмцэхэд хүргэсэн байна.
Soy Sros хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Миний хоригдож байсан өрөө 10 метрийн өргөн, 10 метрийн урттай бөгөөд тэнд 57 эмэгтэйг хорьж байсан.
Бид нэг нэгнийхээ хөл толгойг дэрлэж унтдаг байсан төдийгүй, ариун цэврийн өрөө нь дотроо байдаг тул ариун цэврийн ямар ч шаардлага хангадаггүй бохир байсан. Намайг суллагдах үед хорих өрөөнд хүмүүс нэмэгдэж нийт 70 гаруй эмэгтэй хоригдож байсан" гэжээ.
Европын холбооны зарим томоохон брэндүүд Мьянмар улсад Covid-19 –ийн хямралыг шалтаглан орон тооны цомхтгол хийж буй үйлдлийн талаарх баримтууд цуглуулан судалгаа хийж эхэлжээ.
Одоогоор Zara, Primark болон Mango зэрэг хувцасны үйлдвэрийн ажилчид менежер нь Covid-19-ийг шалтаглан олон сая ажлын байр цомхтгосон талаар Guardian-д мэдээлсэн юм.
Эх сурвалж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|