• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0
 
 

Хүн төрөлхтний мөнхийн хүсэл бол сансар огторгуй дахь хар мянган тайлагдаагүй нууцууд байсаар ирсэн. Бидний энэ тэмүүлэл 1946 онд анх Герман эрдэмтдийн бүтээсэн аппаратаар эх дэлхийн зургийг авснаар гараг эрхсийн зургийг харах боломж нээгдэж байжээ.

Сансар судлалын томоохон агентлаг NASA олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч, тэдэнд “жирийн” эрдэмтдийн хувь нэмэр төсөөлснөөс илүү хэрэг болж мэдэх юм. Үүний баталгаа бол Juno хөтөлбөр.

2016 оноос хойш Juno-оос хөөргөсөн хиймэл дагуул бархасбадь гарагийг тойрч, агаар мандал, түүний соронзон болон таталцлын хүчний талбайг судалж байгаа билээ. Түүнчлэн тус гарагийн өнгө, дүрсний өндөр нягтшилтай зураг дарахад зориулан бүтээсэн JunoCam гэх тусгай аппарат бий.

 
 

"Энэхүү хөтөлбөрт зураг хариуцсан мэргэжлийн баг байхгүй тул бид бусад мэргэжилтнүүдээс тусламж авахаар шийдсэн. Өнгөрсөн хоёр жилийн турш тэдний оруулсан тусламж үр шимээ өгч манай багийн нөлөө бүхий гишүүд болсон байна.” гэж JunoCam-ийн шинжээч Кэндис Хансен-Кохарчек хэлжээ.

Одон орон судлалын сонирхогчдын нийгэмлэг уг хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд ямар байрлалаас хэзээ зураг авах талаар зөвлөдөг байна. Ийнхүү авсан зургуудыг дэлхий рүү илгээхэд хэд хоног шаардагддаг. Уг нийгэмлэгийн баг тэдгээр зургуудыг нарийн техник, тусгай аргачлалын дагуу янзалж та бүгдийн харж буй гайхамшигт зургууд бэлэн болдог байна. Өөрөөр хэлбэл, илүү бодит зураглал гарч ирдэг гэсэн үг.  

 
 

Тус нийгэмлэгийн гишүүн болох Кевин Гилл нь Калифорни дахь NASA-гийн судалгаа, хөгжлийн төв The Jet Propulsion Lab-ийн програм хангамжийн инженер юм. Тэрбээр дата визуализэйшн чиглэлээр буюу дата өгөгдлийг графикаар харуулахад мэргэшсэн. Энэ бүхнийг хүсэл сонирхлынхоо дагуу сурсан байна.

Гилл 2014 онд Марс гарагийн судалгааны хөлөг Curiosity Rover-ийн HiRISE аппаратаар авсан зураг дээр ажиллаж байсан туршлагатай. Одоогоор Juno хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа билээ.

JunoCam-ийн тухайд өргөн өнцөгт камер боловч хар, цагаан өнгийн дүрслэлтэй юм. Мөн улаан, цэнхэр, ногоон гэрэл мэдрэгчтэй бөгөөд бусад метан илрүүлэгч бүр дээр тус тусад нь хар саарал зураг авдаг. Хиймэл дагуул эргэлдэж байхад уг камераар 58х360 хэмжээтэй зураг авч байдаг.

 
 

Ийнхүү өнгө дүрсний өндөр үзүүлэлтээр гаргаж чадсан нь тус гарагийн талаар илүү мэдээлэлтэй болоход дөхүүлж байна. Тухайлбал, хойд туйлд байгаа циклоныг илүү томруулан тодоор буулгасан бөгөөд улбар шар өнгийн үүл шиг зүйл байгаа нь яг л кой загас шиг харагдаж байсан аж.  

Хамгийн багадаа долоон тойрог замыг тэсвэрлэх чадалтай JunoCam нь бархасбадь гарагийн орчим 26 аяллын дараа үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Хөтөлбөрийг дахин нэг удаа сунгасан бөгөөд түүний ард байгаа баг цаашид судалгааны хүрээгээ тэлэх зорилттой байна гэж Хансен-Кохарчек хэлжээ.  

Техник технологийн хөгжлийн ачаар шинжлэх ухаан, сансар огторгуйн олон шинэ нээлтүүдэд ойртсоор байна.

Эх сурвалж: CNN

TAGS