A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |
|
Их Британийн Ньюкасл их сургуулийн Dove Marine лаборатори нь сүүлийн 50 жилийн турш бичил биет цуглуулж, аливаа зүйлийн шим тэжээлийн агууламжид нөлөөлдөг төдийгүй дэлхийн дулааралтай ч холбогддог талаар судалдаг.
Тус лабораторийн эрдэмтэд Макс Келли болон Прискилла Каррилло-Барраган нар Английн зүүн хойд хэсэгт байрлах Каллеркатс эргийн хойд тэнгист гуурсан тор байрлуулж нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Уг гуурсаар бичил зоопланктон буюу хөвөгч биетүүдийн дээжийг цуглуулдаг байна. Эдгээр бичил организм нь далайг цэвэрлэх ач холбогдолтой юм.
Тэд далайг “чимээгүй” бохирдуулж, аюул заналхийлэл учруулдаг хуванцар микрофибрийн эсрэг уг дээжийг хэрхэн ашиглаж болох талаар судалж байгаа аж.
Тав хүртэлх миллиметрийн диаметртэй эдгээр бичил хуванцар нь жил бүр далайд хаягддаг найман сая тонн хуванцрын ойролцоогоор таван саяыг бүрдүүлдэг. Үүний ихэнх нь синтетик хувцаснаас ялгардаг микрофибр гэж далайн биотехнологич Келли хэлжээ.
Нэхмэлийн үйлдвэрлэлийн гол түүхий эд бол полиэфир синтетик буюу мяндсан утас билээ. Харин тэд хувцас угаах үед полиэфир материал хэрхэн ус зайлуулах хоолойгоор дамжин, түүнээс гарсан микрофибрээр далайн амьтад хооллож байгааг судалдаг.
Угаалгын машин ажиллуулах бүрт бидний өмсөж буй хувцаснаас сая сая микрофибр урсдаг. Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид тэдгээрийн 99 хувийг шүүн авдаг ч, үлдсэн хувь нь гол мөрөн, далай руу урсан ордог.
Тэдгээр бичил хуванцрууд нь байгаль дээрх хүнсний гинжин хэлхээг алдагдуулдаг.
Dove Marine лабораторийн судалгааны ажилтан Каррилло-Барраганы хэлснээр уг бичил хуванцар буюу фибр нь далайн бичил биетүүд, цаашлаад экосистемд шууд нөлөөлөх магадлалтай. Учир нь фибр идсэн амьд биет авах ёстой шим тэжээлээ авч чаддаггүй. Улмаар тэдгээр амьтдаар бусад том амьтад хооллож энэхүү харилцан хамаарал аажмаар гажуудаж эхэлнэ.
“Одоогоор энэ салбар судалгааны түвшинд явж байгаа. Бичил хуванцар бидний амьдралд өөр ямар нөлөө үзүүлдэг талаар цаашид үргэлжлүүлэн судална.” хэмээн Каррило-Барраган хэлжээ.
Микрофибрийг товч тайлбарласан сонирхолтой бичлэг үзэцгээе.
Асуудлын гол үндэс нь нэхмэлийн салбаржилд 40 гаруй сая тонн синтетик даавууүйлдвэрлэдэгт оршино.
Хувцас хийхэд өргөн ашиглагддаг уг материалаар спортын болон өргөн хэрэглээний гадуур хувцсыг хийдэг. Хөнгөн, бат бөх, хатахдаа ч хурдан. Түүнийгээ дагаад өртөг хямд.
Нөгөө талаас ийм материал байгальд задрах явц нь удаан байдаг.
Их Британийн судлаачид угаалгын нунтаг үйлдвэрлэгч Procter & Gamble хэмээх үндэстэн дамнасан корпорацтай хамтран ажиллаж, нэг угаалга хийхэд гарч буй микрофибрийг тооцоолох судалгаа хийжээ. Тэдний хийсэн судалгаагаар нэг угаалтаар 800 мянган микрофибр ялгардаг болохыг тогтоов.
Америкийн эрдэмтэн Нейл Лант хэлэхдээ хүйтэн усаар хурдан угаалга хийх нь бичил хуванцар бага ялгаруулж далайг бохирдуулахаас сэргийлнэ гэжээ. Тэрээр зөвхөн бүрэн автомат угаалгын машин ашиглаж, аль болох дүүрэн хувцастай угаахыг зөвлөв.
Бусад угаалгын бодис, ангижруулагч болон толбо арилгагч хүртэл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ бид цөөн хувцас худалдан авч, нэхмэлийн хаягдлыг багасгах боломжтой.
Үүний дагуу эрдэмтэд бага фибр ялгаруулагч хувцас туршилтаар үйлдвэрлэн 60 удаагийн угаалтаар эерэг үр дүнд хүрчээ. Уг хувцас нь дундаж үнэтэйгээс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй бүтээгдэхүүн гэж үзэж байгаа аж.
Тэгэхээр угаалгын машин хүртэл хүрээлэн буй орчинтой холбогдож байгаа биз. Хүний хэрэглээ хязгааргүй хэдий ч, байгаль орчны нөөц хязгаарлагдмал гэдгийг санаж, хэмнэлттэй амьдрахад суралцацгаая.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|