• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    73   |  
0

Дэлхий дахинаа коронавирусын цар тахлын улмаас эдийн засаг хямралд өртөөд байгаа төдийгүй ихэнх улсад улс төрийн үйл ажиллагаа явуулахад ч хүндрэл учраад байна.

Үүний нэг жишээ нь ирэх 11 сард болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль юм.

АНУ-д улс төрийн бүх шатны сонгуулиуд ямар нэг байдлаар хойшлогдож, цуцлагдаж байгаа энэ үед ирэх XI сард зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар АНУ-ын хууль тогтоох байгууллагууд маргаантай байна.

Ирэх XI сард АНУ 46 дахь ерөнхийлөгч болон Конгрессын гишүүд, мужийн захирагч нар гэх мэт маш олон албан тушаалтныг сонгох сонгууль болно. Гэвч сонгуулийг хэрхэн явуулах, товлосон хугацаандаа болох эсэх нь мэргэжилтнүүдийн сонирхлыг татаж байна.

 
 

Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж чадах уу?

Одоогийн байдлаар АНУ-ын 15 мужийн ерөнхийлөгчийн сонгууль хамгийн ойрдоо VI сарын сүүл хүртэл хойшлогдсон. Эндээс үзвэл АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх XI сард болох эсэх нь эргэлзээтэй.

1845 онд батлагдсан сонгуулийн тухай хуулиар ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутам, сарын хамгийн эхний Мягмар гарагт зохион байгуулагдахаар заасан. Тиймдээ ч ирэх жилийн сонгууль 11 сарын 3-ны өдөр хуваарилагдсан. Харин энэ хуулийн заалтыг зөрчин ерөнхийлөгчийн сонгуулийн товыг өөрчлөхийн тулд АНУ-ын Конгрессын бүх гишүүд буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Сенатын гишүүдийн зөвшөөрөл, санал асуулга зайлшгүй шаардлагатай.

Санал өгөх өдөр хойшиллоо ч АНУ-ын Үндсэн хуулиар ерөнхийлөгч дөрвөн жил төр барих эрхтэй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 20-нд дуусахаас өөр зам үгүй.

Хэрэв дахин сонгогдвол дөрвөн жил төрийн эрхийг барина. Үгүй бол Жо Байден засгийн эрхийг авна. Нөхцөл байдал аль зүгт эргэх нь тодорхойгүй байгаа ч сонгууль хойшлох эсэх нь ч мөн асуултын тэмдэг хэвээр байна.

 
 

Сонгууль хойшилбол юу болох вэ?

Хэрэв дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тангараг өргөх ёслолоос өмнө сонгууль болохгүй байсан ч ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд ерөнхийлөгч Майк Пенс нар хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө.  

Үүний дараагаар Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч Nancy Pelosi ажлаа өгнө. Энэ мэтчилэн Сенатын 100 гишүүний гуравны нэгийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, ажлаа хүлээлгэж өгчхөөд байхад үлдсэн гишүүд Сенатыг удирдсаар байх уу гэдэг нь толгой эргэм асуудал.

Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хойшилбол улс төрийн тогтолцоонд гажуудал үүсэх нь тодорхой болоод байна

 
 

Хууль тогтоох байгууллагууд ямар сорилтой нүүр тулах вэ?

Висконсин мужийн анхан шатны сонгууль нь ирэх сонгуульд гарч болох эрсдэлүүдийг харуулсан. Цөөхөн хэдэн санал өгөх байруудад хэт их хүн цугларч, саналаа өгөхөөр дугаарлан зогсох нь халдвар тархах өндөр эрсдэлтэй.

Тиймдээ ч уг эрсдэлээс зайлсхийхийн тулд Висконсин мужийн анхан шатны сонгуулийг зохион байгуулах нь зөв эсэх талаар Ардчилсан намын гишүүн Tony Evers, Бүгд Найрамдах намын гишүүдтэй хууль эрх зүйн түвшинд ширүүн тулаан өрнүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тахлын үед ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулан, сонгуулийг зохион байгуулах эсэхийг шийдэх хэрэгтэй болсон. Товчхондоо шүүх засаглалд хэн нь илүү эрх мэдэлтэйг, хэнийх нь шийдвэрийг дагах тал дээр маргасан байна. Үр дүнд, эрх баригч намын шийдвэрээр анхан шатны сонгуулийг хийхээр болсон байна.

Асуудлын гол нь эл явдал ерөнхийлөгчийн сонгуульд ч давтагдахыг үгүйсгэхгүй.

 
 

Сонгууль хойшлогдох эсэхээс үл хамааран төвөгтэй байдал үүсэх нь тодорхой

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийг хойшлуулах эсэх нь тодорхойгүй байгаа ч сонгууль болдгоороо болсон ч ямар нэг байдлаар төвөгтэй байдал үүснэ.

Калифорнийн их сургуулийн улс төр судлаач, профессор Ричард Л.Хасен ерөнхийлөгч Трамп болон Засгийн Газрын гишүүд биеэр очиж санал өгөх байруудыг тооны хувьд өөрчлөх магадлал ихтэй хэмээсэн байна.

Жишээлбэл өнгөрөгч дөрөв дүгээр сарын 7-нд болсон Висконсин мужийн анхан шатны сонгууль вирусийн тархалтын улмаас сонгуулийн штабын ажилчдын тоо бага байсан ба 180 санал хураах байрнаас 175 нь ажиллаагүй аж.

Хэрэв ирэх XI сард улс төрийн зохион байгуулалттайгаар ийм зүйл болбол сонгуулийн үр дүнд ч шууд нөлөөлөх нь баараггүй биз.

TAGS