A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 95 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 95 | |
|
Та ямар хувцас өмсөж болох нүүрээ хэрхэн будах, үсээ яаж тайрч, сүлжихээс өгсүүлээд юу бодохыг, хэн байхыг тань хүртэл зааж зааварладаг нийгэмд амьдарч байна гээд өөрийгөө төсөөлөөд үзээрэй...
Умард Солонгосоос дүрвэсэн Нара Канг час улаан өнгөөр уруулаа будан, улбар туяатай хацар өнгөлөгчөөр хацраа алгуурхан өнгөлж, доод зовхио саатай тенээр будаж харагдана. Хэрэв Канг Умардын Hamgyong аймгийн Chongjin дахь гэртээ байсан бол ингэж гоёод олон нийтийн газраар явах бус “Gyuchaldae” буюу биеэ авч явах дэг сахиулагч цагдаад байцаагдаж байх байлаа.
Улаанаар уруулаа будах нь Умардад байж боломгүй үзэгдэл. Учир нь улаан өнгийг капитализмын бэлгэ тэмдэг гэж үздэг тул тэндхийн нийгэмд хэрхэвч уруулаа энэ өнгөөр будахыг зөвшөөрөхгүй.
22 настай Канг одоо Сөүлд амьдардаг бөгөөд 2015 онд юу өмсөх, үсээ хэрхэн засуулахаас өгсүүлээд хүний хувийн эрх чөлөө, орон зайд хэтэрхий хязгаарласан төрийн дэглэмээс дайжиж энэ улс руу дүрвэжээ.
Хэрэв тэр эх орондоо байсан бол гудамжаар явахдаа 10 метр тутамд байх эргүүлд шалгагдаж доромж тохуурхал, торгууль, албадан хөдөлмөр эрхлэлт зэрэг арга хэмжээ авахуулах байлаа.
Тэд хувь хүний эрх чөлөөгөөр дэлхийн хамгийн хязгаарлагдмал улсуудын нэг атлаа атлаа миллениалууд нь гоо сайхны эрх чөлөөгөө эдлэх нууцхан хүслээр хувцас загвар, нүүр буудалтын трэндийн гадуур үлдэхийг хүсдэггүй.
Хар захын соёл:
Jangmadang гэх Умардын захад жимс, жимсгэнээс эхлээд хувцас хунар зардаг. Эндхийн худалдаа эрхлэгсэд засгийн газраас түгээх хувь хишгээр амь зогоох боломжгүйг 1990 оны их өлсгөлөнгийн үеэр ойлгосон цагаас эхлэн хөлжсөн байдаг.
Энэ зах нь өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүн зарахаас гадна тус хууль бус бараа таваарт тооцогдох Хятад болон Өмнөд Солонгосоос нууцаар импортолдог гадаадын соёлын контентууд болох кино, дууны CD, usb, флаш диск зэрэг төхөөрөмжид хуулсан савангийн дуурь, арилжаалдаг цэгт тооцогдоно. Мөн хүний эрхийн байгууллагуудтай улс орныхоо дотоод асуудал, чанд дэглэмийн талаарх мэдээлэл солилцдог арга гв болдог байна.
Умардын хотын залуус гадаад ертөнцийн соёл, трэндтэй ийм л арга замаар танилцаж, даган дуурайдаг байна. Өмнөдийн гоо сайхны бүтээгдэхүүн нь Хятад болон Умардынхтай харьцуулахад 2-3 дахин өндөрт үнэтэй. Бид 2 долоо хоног идэх будааныхаа үнээр ганц уруулын будаг эсхүл сормуусны будаг авч дөнгөдөг гэж 2010 онд эх орноосоо дүрвэсэн Yang бүсгүй хэлж байлаа.
Умардын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар:
Умард Солонгосын төрийн мэдээллийн хэрэгсэл KCNA-гийн мэдээлснээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл тусу улсад хөгжиж байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Pyongyang хотод үндэсний үйлдвэрлэлийн гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд 137 мянга гаруй бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Удирдагч Ким Жон Ун нь тус улсыг үндэслэгч өвөг эцэг Ким Ил Соны 1949 онд үүсгэн байгуулсан гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үргэлжлүүлж байгаа гэнэ.
Ким Ил Сон нь Японы дайны үеэр гоо сайхан байдал хүмүүсийн шийдвэрийг өөрчилдгийг анзаарч Манжуур дахь эмэгтэй цэргүүдийнхээ гоо сайхныг нэмэгдүүлэх зорилгоор эл үйлдвэрийг байгуулж байжээ. Өвөг эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, дэлхийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор тус улсын брэнд болох Unhasu болон Bomhyanggi-г хөгжүүлж байгаа хэмээн тус мэдээллийн хэрэгсэлд бичжээ.
KCNA дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний Sinuiju үйлдвэр сормуус уртасгадаг серум, батга эмчилдэг гоо сайхны маск зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг Орос болох БНХАУ зэрэг орнууд руу экспортолдог талаар мэдээлсэн.
Гоо сайхан бол Эрх чөлөө
Дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл байдаг хэдий ч ч гадаадын брэндүүдтэй харьцуулчхад сонголт үгүй нь дээр олдоц ховор аж.
Гадаадын хууль бус гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунараар гоёх нь өөрсдийн гоо үзэмжээ илэрхийлэх төдий бус Умардад хүлээн зөвшөөрч болох хэм хэмжээг ахиулах гэсэн эрх чөлөөний үзэл санаа ажээ. Өөр соёлоор хувцаслаж нүүрээ будах нь нийгэм болон хүрээлэлдээ энэ дэглэмийг эсэргүүцэж, боломжит бага хэмжээнд ч болов өөрчлөхийг хүсэж буй нь илэрхийлэл, эхний алхам гэж үзэж буй.
Умардаас Өмнөд Солонгос руу дүрвэгсэд засгаас тогтоодог чанд дэг жаягийг залуус таалахгүй, нууцхан эсэргүүцэж байгааг удирдагчид мэдэрч эхэлсэн. Иймд энэ байдал төр засаг эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд залуусын өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан байдлыг зохистой хэм хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд хүргэх хүч болно гэж итгэж байна. Энэ мэт жижиг асуудал засгийн газраас өөрчлөлтийг хийх үү эсвэл энэ хэвээрээ үргэлжлүүлж нухчин дарсаар байх уу? гэсэн асуултын хариуг нэхэж эхэлжээ.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|