A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
9
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |
|
Бидний хэрэглэж буй хоол хүнс ундны усаар дамжин хүний биед орж байдаг микро болон нано хуванцрыг илрүүлэх судалгааны шинэ техникийг эрдэмтэд илрүүлжээ.
Хүмүүсийн хаясан хог хаягдлаас задарсан микро хуванцар нь арктикийн цаснаас Альпын хөрс, гүн цэнхэр далайг хүртэл бохирдуулж улмаар хүн төрөлхтөн ундны ус, амьсгалах агаараар дамжуулж өөрсдөө хордож эхэлсэн төдийгүй эрүүл мэндэд учруулж болох заналхийллийг бид хараахан илрүүлж амжаагүй байгаа билээ.
Харин судлаачид хүний эд эсэд хуримтлагдсан микро хуванцрыг ялган илрүүлэх боломжтойг баталсан туршилт хийжээ. Гэвч өчүүхэн хэмжээний ялган, тодорхой болгох болон агаар дахь тоосонцрын хэмжээтэй хуванцруудыг илрүүлэх нь амаргүй ажил юм.
Мэдрэлийн эсийг үхүүлэгч өвчнийг нарийн судлахын тулд тэд эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс туршилтад оруулахаар цуглуулсан элэг, уушги, бөөр, дэлүү зэрэг 47 эрхтэнд хуванцрын тоосонцрыг шилжүүлжээ. Тэдний туршилтын үр дүнд бүх эрхтэнд тархсан хуванцрын нэгдэлд оролцдог BPA амжилттай илрүүлсэн байна.
Өчигдөр буюу даваа гарагт болсон АНУ-ын химийн бодисын нийгэмлэгийн хурлын үеэр дээрх туршилтыг хийсэн эрдэмтэд шинжилгээний эл аргын тусламжтай дэлхий нийт хүний биед хуримтлагдсан бичил хуванцрын хуримтлалын хэмжээг илрүүлэх боломжтой гэдгийг мэдэгдсэн юм.
Аризонагийн их сургуулийн судлаач Rolf Halden энэ үеэр: “Хүний эрүүл мэндэд эрсдэл учруулдаг нүдэнд харагдах боломжгүй хуванцрын бичил хэсгүүдийг олж илрүүлэх судалгааны платформыг бид хөгжүүлэхээр шамдаж байна” гэжээ.
Аналитик шинжилгээний энэхүү аргыг хөгжүүлснээр судлаачид ус ундааны хуванцар сав PET, гялгар уутны полиэтилен зэрэг олон янзын хуванцрын төрлүүдийг ялгаж илрүүлэх боломжтой болох юм.
Микро хуванцар нь 5mm –аас бага диаметртэй бол нано хуванцар нь 0.001mm-ээс бага диаметртэй байдаг аж. Эдгээрийн тус бүр нь байгальд хаягдсан хуванцар хэрэгслүүдийн бичил хэсэг юм.
Энэ нь хөрсний үржил шимд сөргөөг нөлөөлж улмаар хүн болоод ан амьтанд халдварт өвчин, хорт хавдар зэрэг өвчлөлүүдийн үндсийг бий болгодог.
Тус судалгааны багийн өмнөх хийсэн судалгаагаар хүмүүс нэг жилийн турш хамгийн багадаа 50,000 микро хуванцрын тоосонцрыг идэж, ууж амьсгалдгийг илрүүлсэн юм. Өөр нэгэн судалгаагаар агаарын бохирдлоос хүний биед орсон нано хуванцрыг бичил хэсгүүд нь тархины хорт хавдрын шалтгаан болдгийг олж мэджээ.
Эх сурвалж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
9
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|