• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0
 

Үе тэнгийн найзууд, эрдэм мэдлэгийн их уурхайгаа санасан багачуудын урт удаан хүлээсэн урт өдөр ирж, сургуулийн саруул танхим  сониучхан тэдний бужигнаан, инээд хөөр, дэггүйтэлээр  халгих нь ээ. 

Энэ үед сургууль хэвийн горимоор хичээллэх эсэх, ямар заавар зөвлөгөөн дор эрсдэл багатайгаар үйл ажиллагаа явуулах, шинэ эгэл байдалд сурагчид хэрхэн шилжих талаар дэлхий нийт ухаан бодлоо уралдуулж байна.

Тухайлбал, Их Британи улсын хувьд есдүгээр сараас эхлэн сурагчид бүтэн цагаар хичээллэж эхлэх бол Шотландад хэдийнээ сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлж мөрдөж ажиллах журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

 Энэ талаар Их Британийн эрүүл мэндийн яамны зөвлөх Prof Chris Whitty BBC- д ярилцлага өгөхдөө “Манай болоод бусад улсын халдварын тархалтын датаг авч үзвэл бага насны хүүхэд насанд хүрэгсдийг бодвол архаг, хууч өвчинтэй байх магадлал үлэмж бага тул Covid-19-ийн халдвар авч, нас барах эрсдэл хамгийн бага байна. Харин бага насны хүүхдийн хүүхдийн хөгжил нь цаг минутаар хэмжигддэг тул хичээлд хамрагдахгүй байх нь хичээлийн хоцрогдол бий болгох, урт хугацаанд коронавирус тусахаас илүү сөрөг үр дагавартай буюу бие физиологийн, хэл ярианы хөгжил, танин мэдэхүйн сэтгэхүй, нийгэмшихгүйн хөгжил нь хоцрогдох тул бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх нь зүйтэй" гэсэн юм.

Түүнчлэн вакцин 2020 онд багтаж батлагдлаа гэхэд Covid-19 тархалтыг хязгаарлах ажил 2021-2022 оны өвөл хүртэл үргэлжлэх төлөвтэй. Тиймдээ ч тэр хүртэл хүүхэд танхимаар хичээллэхгүй байхын хохирол нь ковид тусахаас хавь их буюу хүүхдийн хөгжилд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэж буй.

Тус улсын үндэсний статистикийн газраас гаргасан коронавирусийн халдварын талаарх тайлан мэдээллийг насны ангиллаар авч үзвэл гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл  Covid-19-ийн  халдвар авсан 19-өөс доош насны хүүхдүүдийн 10 нь нас барсан бөгөөд нас барсан 46,725 хүн 20-оос дээш насныхан байжээ. 

Британийн нийгмийн эрүүл мэндийн судалгааны байгууллагын ням гарагт хийсэн мэдээллээр сургуулийн өмнөх боловсрол болон бага сургуульд орон даяар 1 сая гаруй хүүхэд хамрагддаг бөгөөд тэдгээрээс 70 хүүхэд, 128 ажилтан халдвар авчээ.

Эпидемиологич, профессор Sian Griffiths BBC-д өгсөн ярилцлагадаа сургуульдаа эргэж орж буй сурагчид хийгээд ажилддаа явж эхэлсэн албан хаагчид халдвараас сэргийлэхийн тулд ариун цэврийг чандлан сахих, гараа тогтмол угаах, ханиаж, найтаахдаа ам хамраа дарах, ариутгал цэвэрлэгээг ойр ойрхон хийх, хоол хүнсэндээ анхаарах зэрэг энгийн аргуудыг үргэлж санах хэрэгтэй.

Тухайн орчинд ариутгал цэвэрлэгээг сайн хийх нь эрсдэлийг бууруулна, гэхдээ тусах магадлалыг 0 рүү аваачина гэж итгэж болохгүй.

Тухайлбал, Манчестер дэх хөвгүүдийн Burnage академи гэхэд сурагчдад зориулж орж гарах 5 өөр гарц гаргасан бөгөөд насны ангиллаас хамаарч хүүхдүүд өөр өөр хаалгаар үйлчлүүлэх ба биеийн тамир, дизайн болон технологи зэрэг лабораторийн хичээллэхээс бусад үед анги сэлгэхгүй гэж байх зохицуулалтыг хийжээ.

Британид сургуулиуд ямар журмаар ажиллах вэ?

  • Сурагчдын хичээлд хамрагдах хугацааг богиносгүйгээр хичээл эхлэх болон дуусах хугацааг зохион байгуулах,
  • Жилийн турш анги танхимд "protective bubbles" буюу орон зай тусгаарлах арга хэрэгслийн тусламжтай хүүхдүүдийн бие биетэйгээ ойр харилцахаас сэргийлэх,
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаас татгалзах,
  • Эцэг эхчүүд сургуулийн хаалга гэх мэтчилэн олон нийтийн газар бөөнөөрөө цуглахгүй байх,
  • Сурагчдыг тээвэрлэх автобусыг гар ариутгагчаар хангах,
  • Сурагчдыг сургуулийн автобусаар тээвэрлэхдээ орон зайн хязгаарлалтыг баримтлах,
  • 11-ээс дээш насны хүүхдэд амны хаалт зүүлгэх журам мөрдөж ажиллах юм байна.

 Эх сурвалж: BBC

TAGS