A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
2
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 87 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 87 | |
|
Дэлхийн 156 орон нэгдэж, хамгийн түрүүнд батлагдсан коронавирусийн вакциныг эхний ээлжид, нэгдсэн орнуудынхаа иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангахаар ковидийн халуун тогоонд ажиллаж буй албан хаагчид халдвар хүндэрсэн өвчтөн зэрэг нийт хүн амын 3 хувьд шуурхай, тэгш нийлүүлэх саналыг өчигдөр хүлээн хүлээн зөвшөөрсөн нь түүхэн үйл явдалд тооцогдож байна.
ДЭМБ, CEPI (Эпиоемикт бэлэн байх болон инновацийн холбоо), CAVI (ковидийн вакцин хөгжүүлэх хамтын ажиллагааны нийгэмлэг) зэрэг байгууллагууд нэгдэж Covax холбоог байгуулж ковидийг таслан зогсоор аливаа вакцины судалгаа, үйлдвэрлэл, түгээлтийг хөгжингүй, буурай гэж улс орнуудыг ялгалгүй, ижил тэгш хуваарилахыг бататгаж вакцины түгээлтийн гэрээ өчигдөр байгууллаа.
Өндөр хөгжилтэй, чинээлэг 64 орон одоогоор Covax-т нэгдсэн бөгөөд үүний дотор томоохон эдийн засагтай 35 улс дээр нь Европын холбооны 27 улсыг төлөөлөх европын хороо нэмэгдсэн байна. Тун удахгүй 38 улс нэмж нэгдэх төлөвтэй аж.
Covax төлөвлөгөө ёсоор бол 2021 оны эцэс хүртэл хүний эрүүл мэндэд аюулгүй, халдварыг устгахад үр дүнтэй болох нь батлагдсан 2 тэрбум тун вакциныг дэлхийн улсуудад түгээхээр зорьж байна.
Засгийн газрууд, вакцин үйлдвэрлэгчид, олон улсын байгууллага болон хувь хүмүүс нийт 1.4 тэрбум ам.долларыг вакцины судалгаа болон хөгжүүлэлтэд зориулан хандивлаад буй.
Коронавирусийн вакцины нийлүүлэлт дутагдалтай байх нь магадлал өндөр бөгөөд үйлдвэрлэсэн хамгийн эхний ээлжийн вакцины хамтарсан улсуудын хүн амын 3 хувьд л нийлж чадах ба дараагийн шатны үйлдвэрлэлээр тус улсуудын халдварт хамгийн өртөмтгий 20 хувийг хамруулах аж.
Өчигдөр буюу даваа гарагт Женев хотод болсон хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхийлөгч Tedros Adhanom Ghebreyesus тус гэрээгээ танилцуулахдаа “Covax ковидийн вакцины хөгжүүлэлтийн хамгийн өргөн хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаар байна. Вакцин гаргаж авах үйл явц бол эм үйлдвэрлэгчдийн хоорондын уралдаан биш хамтын ажиллагаа хэлбэрээр явагдаж байж томоохон өөрчлөлтийг бий болгоно гэсэн ач холбогдлыг ухамсарласан улс орнууд нэгдэж чадлаа. Тэрээр бид энэ төлөвлөгөөг боловсруулахдаа зарим орны бүх иргэн биш, бүх улсын ковидтой тэмцэж буй зарим хүнд хүртээмжтэй байх нь шударга зарчмыг баримталсан.” хэмээв.
CAVI-Ковидийн вакцин хөгжүүлэх хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал доктор Seth Berkley
“Тив бүрийн засгийн зөвхөн өөрийн ард иргэдийг вакцинаар хангах бус халдвар авах магадлалтай дэлхийн бүх иргэнд хүртээлтэй байлгах үүднээс нэгдэж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэ бол нийтийн эрүүл мэндийн төлөө олон улсын байгууллага, улс орнууд нэгдсэн түүхэн үйл явдал” гэсэн юм.
Эх сурвадж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
2
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|