A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |
|
Дэлхийн өндөр хөгжсөн орнууд цар тахлын хоёр дахь давлагаанд өртөж буйтай холбогдуулан дэлхийн банкны хийсэн судалгаагаар цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөс үүдэн 88-144 сая хүн нэн ядуу гэх ангилалд оржээ.
Тус хямрал нь 1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин хамгийн ихээр нэмэгдсэн үзэгдэл болж байна. Тодруулбал, ЗХУ задарснаас хойш, ОХУ, Украин зэрэг олон пост коммунист орны нийгмийн хамгааллын тогтолцоо өнөөдрийнх шиг савлаж байсан юм.
Дэлхийн банкны судалгааны хэмжүүрээр өдрийн амьдрах өртөг нь 1.90 ам.доллар, жилийн 700 ам.доллараас доош байгааг нэн ядуу гэсэн ангилалд тооцож буй бөгөөд өдгөө 729 сая хүн энэ ангилалд багтаж буй нь дэлхийн нийт хүн амын 10 хувийг бүрдүүлж байна.
Амьдрах өртгийн баталгаажих доод түвшин буурсан нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойших ядуурлын түвшин тогтвортойгоор буурч буй үзэгдлийг удаашруулж эхэллээ.
Тус хямралын хүчин зүйлийг амьжиргааны стандартаас гадна нэн ядуу гэсэн ангилалд орж буй бүлгийн хүн ам зүйн статистикийг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Бүсчилбэл хот суурин газар амьдардаг иргэд, газар тариалангийн хязгаар бүс нутгуудыг хүн амаас илүүтэй ядууралд өртөж буй нь нийгмийн хагарал, төрийн эргэлт гарах магадлалыг нэмэгдүүлэх төлөвтэй гэж дүгнэжээ
Дэлхийн банкны тайланд:
"Ядууралд Covid-19-ийн дэгдэлтээс өмнө нэн ядуу ангилалд хамаарч байсан хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хүмүүсээс илүүтэй хот суурин газар амьдардаг, боловсролтой хүмүүс өртөж байна...
Тиймээс Covid-19 цар тахлаас үүдэх хямрал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудалд нэн яаралтай, дорвитой үр өгөөжөө өгөх бодлого хэрэгжүүлэх замаар зохистой арга хэмжээ авч 2030 он гэхэд ядуурлыг арилгах зорилт тавих хэрэгтэй гэж үзэж буй.
XXI зуун гарснаас хойш дэлхийн хэмжээнд нэн ядуу ангилалд хамаарах хүмүүсийн тоо, хүн амын өсөлттэй харьцуулбал тэнцэлгүй байна. 30 жилийн өмнө 1 тэрбум хүн нэн ядуу ангилалд хамаардаг байсан энэ тоо өдгөө 800 сая болсон нь дэлхийн нийт хүн амын өсөлтийн дүнтэй харьцуулахад дорвитой өсөлтөд тооцогдохгүй байна.
Өөдрөгөөр харвал БНХАУ, Вьетнамын нэн ядуу ангилалд хамаарах иргэдийн тоо ядуу гэх ангилалд шилжиж, Латин Америк болон төв Америкийн орнууд, Африк болон Энэтхэгийн бүс нутгийн хэмжээнд буй мэдэгдэхүйц буурсан үр дүн гарсныг тоо баримтаар өгүүлнэ. Зөвхөн Африк тивд гэхэд 1990 оноос 2020 он хүртэл ядуурал 440 саяас 480 сая болж өссөн нь ядуурлын түвшин 40-42 хувь болж нэмэгджээ” гэж тусгажээ.
Эх сурвалж: WSJ.COM
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|