A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |
|
Их Британи улс ковидийн эсрэг дархлаа тогтоох pfizer/biontech-ийн вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх албан ёсны зөвшөөрөл олгосон анхны барууны орон боллоо. Ингэснээр ирэх долоо хоногт эрчимтэй эмчилгээ хийлгэж байгаа 800 мянган халдвартай иргэдэд тарих юм байна.
АНУ-ын Pfizer, Германы BioNTech компанийн хамтын бүтээл болох тус вакцинд АНУ, Европын холбооноос зөвшөөрөл олгох шийд гаргахаас урьтаж Их Британийн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний зөвшөөрөл олгох байгууллага (MHRA) зөвшөөрөл олгожээ.
Brexit-ийн дараа Их Британи улс MHRA-д эмийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хяналт тавих, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд, өнөөдөр засгийн газар нь MHRA-г саналыг хүлээн авч Pfizer/BioNTech-ийн вакциныг Covid-19-ийн эсрэг дархлаа тогтооход хэрэглэх эрхийг баталгаажууллаа.
Pfizer/biontech-ийг 10 гаруй мянган хүнд туршсан бөгөөд хамгийн сүүлийн туршилтаар коронавирусийн эсрэг 95 хувийн үр дүнтэй байсан тул 40 сая тунг Их Британи худалдан авчээ.
Түүнчлэн Их Британийн ЭМЯ-ны нарийн бичиг Matt Hancock: "Бид ирэх долоо хоногт 800 мянган тунг хүлээн авч эмзэг, хүнд нөхцөлд байгаа өвчтөнүүдээ вакцинжуулна. Энэ вакцины хадгалалтын горим нь -70С хэм тул орон даяарх түгээлт дээр багагүй сорилт учраад байна. Тиймдээ ч вакцин хадгалалтад зориулсан төв баригдаж байна” гэв.
Хэдий -70С хэмд хадгалах шаардлагатай , -2- (-8С) -ийн хэмд хөргөгчид 5 өдөр хүртэл хадгалах боломжтой юм байна.
АНУ-ын Pfizer, Германы BioNTech компани 50 сая тун вакциныг дэлхийд нийлүүлэх бол 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум вакцин нийлүүлэх боломжтой гэжээ.
Гэвч хариултгүй үлдэж буй нэг асуулт бол хэр удаан үйлчлэл үзүүлэх вэ гэдэг юм. Түүнчлэн цөөн тооны хүүхдүүдэд тус вакциныг туршсан бөгөөд, 12 наснаас доогуур болон жирэмсэн эхэд туршсан эсэх талаар мэдээлэл хийгээгүй байна.
Эх сурвалж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|