• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0

ДЭМБ-ын ерөнхий захирал Tedros Adhanom Ghebreyesus хэд хоногийн өмнө Covid-19-ийн вакцины түгээлтэд дэлхий дахинд ёс зүйн  хамгийн том доголдол гарч байгааг шүүмжилж байлаа.

Хүн төрөлхтний эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр, улс орнуудын эдийн засаг хүнд цохилтод орсон энэ үед чинээлэг улс орнууд дархлаа сайтай, халдвар аваагүй иргэдээ вакцинжуулж эхэлсэн байхад хөгжил буурай ихэнх орны хувьд одоо болтол вакцинаа аваагүй байгаа тул үүнд яаралтай зохицуулалт хийх шаардлагатайг ноён Tedros сануулсан юм.

The Economist-ийн толгой компани Economist Intelligence Unit (EIU) эдийн засгийн судалгааны хүрээлэн нь вакцины түгээлтийн хугацааны талаарх хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Тэдний прогнозоор иргэдээ вакцинжуулж эхэлсэн АНУ, Их Британи, Европын дийлэнх орнуудын хувьд халдварын голомтод ажиллаж байгаа албан хаагчид, халдвар авсан, болох авах эрсдэл хамгийн өндөр иргэдийнхээ дийлэнхийг ирэх гуравдугаар сарын дунд гэхэд хамруулж дуусах төлөвтэй байгаа бол бусад чинээлэг орнуудын хувьд ирэх зургаадугаар сар хүртэл хамруулж дуусгах тооцоо бий.  

Тэгвэл хөгжиж буй орнуудын дийлэнх нь 2022 оны эцэс хүртэл иргэдээ хамруулж амжихгүй гэсэн прогнозыг хийгээд буй билээ. Харин Спутник вакциныг үйлдвэрлэж буй Орос улсын хувьд 2022 он хүртэл вакцинжуулалт хийж амжиж юм. Хятад болон Энэтхэг улсын хувьд өөрийн вакцинаа хөгжүүлж буй хэдий ч хүн амынхаа тооноос шалтгаалж 2022 онд гэхэд иргэдээ бүрэн вакцинжуулж дуусахгүй гэсэн таамагтай байна. Харин хөгжил буурай орнуудын хувьд 2023 оныг хүртэл иргэдээ бүрэн вакцинжуулж, хэвийн амьдралдаа шилжих амжихгүй гэсэн тооцоолол гарчээ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

Учир нь Covid-19-ийн вакцин үйлдвэрлэлийн хязгаарлагдмал эх үүсвэр, үйлдвэрлэлийн хязгаарлалт нь зэрэг нь их хэмжээгээр үйлдвэрлэж, дэлхий нийтэд түгээх ханган нийлүүлэлтийн явцыг жил гаруй хугацаагаар хойш чангааж буй юм.

Тус зурганд дэлхийн улс орнуудын иргэдээ бүрэн вакцинжуулах хугацааны прогнозыг харуулжээ. Үүнээс үзэхэд чинээлэгт тооцогдох 37 орон энэ ондоо багтааж иргэдээ вакцинжуулж дуусах бол, 67 орон 2022 он гэхэд, цаана нь үлдэж буй 84 орон 2023 он гэхэд нийт иргэнээ вакцинжуулах аж.

Тиймдээ ч чинээлэг орны засгийн газрууд эм үйлдвэрийн томоохон компаниудын вакцин  эмчилгээнд нэвтрүүлэх лицензээ ч аваагүй байхад худалдан авах тусгай нөхцөл бүхий гэрээ хийхээр үнэ хаялцан, өрсөлдөж байсан билээ.

Вакцин үйлдвэрлэгчид 2021 онд 12.5 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр амласан. Харин чинээлэг орнууд үүний тал хувийг буюу хүн амаа вакцинжуулж хангахуйц хэмжээний вакциныг /6.4 тэрбум/ үйлдвэрлэгдэхээс өмнө хэдийн захиалчихсан байна.

Тэгвэл дийлэнх хөгжил буурай орнууд ДЭМБ-ын хамтран удирддаг, вакцин түгээлтийн COVAX нэгдэлд итгэл хүлээлгэж буй юм. Чинээлэг орнууд энэ онд үйлдвэрлэгдэх боломжтой вакцины хэдийн тал хувийг захиалчихсан байхад COVAX нэгдэл хөгжиж буй болон хөгжил буурай орнуудын хүн амын 20 хувийг вакцинжуулах хэмжээний вакцин нийлүүлэх төлөвлөгөө нь биелэх эсэх нь эрсдэлтэй болж буй юм.

EIU-ийн судалгаагаар бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакцин захиалчихсан чинээлэг орнуудад халдварын тархалт багасаж, нас баралт ч буурч, үүнийг дагаад энэ оны хоёрдугаар хагас гэхэд эдийн засаг нь сэргэнэ гэж үзэж буй юм.

Тэгвэл вакцины үнэ болон ложистикийн асуудлаас үүдэн иргэдээ дархлаажуулж чадахгүй байгааг буурай орнуудын хөл хорионы дэглэм нь дэлхийн эдийн засаг, худалдаа түгээлтийн хэлхээг доголдуулж, эдийн засгийн өсөлтийг чангаана гэж үзэж байна.

Түүнчлэн Хятад болон ОХУ нь “вакцины бодлого” хэрэгжүүлж эхэлсэн буюу улс орнуудад вакцин нийлүүлэх дараалал олгож эхэлсэн нь дэлхийн хэмжээнд нөлөөллөө баталгаажуулах алхам болж байна гэж судлаачид үзжээ.

 Эх сурвалж: Economist.com

 
TAGS